Жендэр, тэгш эрх , улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн үүрэг роль нэн тэргүүнд хэрэгтэй байгааг сүүлийн жилүүдэд манайхан хүчтэй ярьж эхэлсэн.
Хүн амын 50 хувийг бүрдүүлсэн эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах төвшинд болон хууль тогтоох байгууллагад хоёр, гуравхан байгаа нь зүйд нийцэхгүй хэмээн олон удаа ярьж, эмэгтэйчүүдийн квотыг УИХ-ын сонгуулийн хуульд тусгаж өгсөн нь хамгийн том ололт байлаа.
Эмэгтэй эрхлэгч нарын клубынхнаас эхлээд эрвийх дэрвийхээрээ дээр дооргүй дэмжиж, бичиж, муулахгүй байсны хүчинд 76-гийн тал нь болж чадаагүй ч гурвыг ес болгож, хоёр дахин нэмэгдүүлсэндээ Монголчууд баяртай байгаа. Ардчилсан нам бүр УИХ-д 0 байсныг таван эмэгтэй гишүүнтэй болсон том амжилттай. Гэтэл Орон нутгийн сонгуулийн хуулийн төсөл яригдах үед нөгөө парламентад ес болсон эмэгтэй гишүүд гэсэн хандлага үзүүлж байгаа нь юу вэ.
Уг нь эмэгтэй гишүүд бас ч чамлахааргүй ажил хийхээр зөвлөл хүртэл байгуулан ажиллах болсон. Гэвч хэлэхэд илүүдэхгүй зүйл байна аа. Зөвлөл гэх ч юм уу байгууллага байгуулах амархан. Харин Монголын ард түмэн тэр чигээрээ биш юм аа гэхэд тал нь буюу 50 хувь нь тэдний үг, үйлдлийг маш анхааралтай харж, хянаж, маш том итгэл тээн хүлээж байгаа.
Есөн эмэгтэй гишүүн өөрсдийнхөө залгамж халаа, төлөөллийг бэлтгэхэд дуу хоолойгоо хүргэхээс гадна бүр үлгэрлэн үзүүлэх ёстой байсан. Гэсэн ч “Гэр бүл эрэгтэй, эмэгтэй хоёр хүнээс бүрддэг. Аль нэг нь байхгүй бол гэр бүлийн амьдрал ямар байдагтай яг адилхнаар ойлгож, нийт Монголын хүн амын 50 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн дуу хоолойг нээж өгөх сувгийг бүрдүүлнэ” хэмээн амлаж байсан эмэгтэй гишүүд маань амлалтаа мартчихсан бололтой.
Эмэгтэйчүүдийн квотыг зөвшөөрүүлэх нь байтугай орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг санаачлахдаа эмэгтэйчүүд гэсэн нэг ч үг амнаасаа унагасангүй. Намын жагсаалт, төрийн албан хаагчийн эрх үүргийг ярьснаас өөр эмэгтэйчүүд энэ тулаанд хэрхэн орох, ямар эрх үүрэгтэй байх вэ гэдгийг дурсах хүн гарсангүй. Харамсалтай байна. Ингэснээрээ тэд эмэгтэйчүүдийн төлөөлөл доод шатнаасаа эхлэн төлөвшиж, улс төрд орж ирэх хаалгыг хаалаа гэж дүгнэмээр байна.
Орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүд маань хүч тэнцвэргүй тулаанд орох болчихоод байна. Өөрөөр хэлбэл, өчнөөн олон жил аймаг, дүүрэгтээ төрийн, төсвийн дэмжлэгээр олон ажил амжуулсан аймаг, дүүргийн дархлагдсан “хурган дарга” эрчүүдтэй бүсгүйчүүд хүч үзнэ. Квотыг тусгаж өгөөгүй учраас эмэгтэйчүүд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохгүй байх магадлалтай.
Яагаад гэвэл төвлөрөл саарч, эдийн засгийн эрх мэдэл орон нутагт шилжихэд их хэмжээний мөнгө орон нутагт хуваарилагдаж очих юм. Төсөвт эрэгтэйчүүд илүү эрх мэдэл эдлэх нөхцөл үүсэхэд тойрогт өрсөлдсөн эмэгтэйчүүд тэднээс ялгарч гарч ирэх боломж нь бараг л үлгэр. Хуулиар нь квот тусгаж өгөөгүй учраас дэмжлэг авч тойрогт гарч чадахгүй нь байна, эрхэм гишүүд ээ.
Түүнээс гадна хуульд тусгасан намын нэрийн жагсаалтаар эмэгтэйчүүд нэр дэвшлээ ч тэднийг урдуур тавихгүй нь мэдээж учраас хамгийн гол нөхцөл, боломж нь иргэд эмэгтэйчүүдийг дэмжих боломж байсан юм. Жендэрийн тэгш эрхийн тухай хуульд зааснаар бол квотыг хамгийн түрүүнд тусгаж өгөх ёстой байсан. Бид л гарчихсан бол бусад нь хамаагүй гэсэн сэтгэлээр асуудалд хандаж болохгүй гэдгийг байгааг дахин хэлмээр байна.
“Эмэгтэйчүүд төрд гарч ирвэл би баярлана. Эмэгтэйчүүд нийгмийг бүхэлд нь харж байдаг. Эмэгтэй хүн олдсон эрх мэдлээ хуваадаг, олдсон баялгаа хуваадаг юм. Эмэгтэй авлигач гэж сонссон уу, эмэгтэй дарангуйлагч гэж сонссон уу. Эмэгтэйчүүдийг Монголын төр бүх шатанд дэмжих ёстой” хэмээн төрийн тэргүүн нь хүртэл дэмжсэнээр 2012 оны УИХ-ын сонгуульд эмэгтэй гишүүд чамлахааргүй амжилт байгуулж чадсан.
Гэвч хатуухан хэлэхэд тэд өнөөдрийнхөө байгаад сэтгэл нь ханаж, олон эмэгтэй төрийн бүх шатанд оруулахыг хүсэхгүй байна уу. Гэр бүлийн асуудал, архидалт, ажилгүйдэл, эмнэлгийн үйлчилгээний салбарын шинэчлэл, сургууль, цэцэрлэг, хүчирхийлэлд ихээр өртөх болсон эмэгтэйчүүдийн төлөө Төрийн ордон дотроос та ес дуугарлаа гээд шат шатандаа тэмцэж чадахгүй бол үр дүн гарахгүй гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж баймаар.
Хэрвээ хууль боловсруулахдаа квот тусгаад, хуульчлаад өгчихсөн бол та есийн их ажилд салбар салбартаа, шат шатандаа туслах олон эмэгтэйчүүд төрд орж ирэх байсан даа. Гэхдээ Монголчууд эмэгтэйчүүдийн төлөөлөл төрийн бүх шатанд ажилласнаар бүсгүй хүний хатан ухаанаар олон ажил амжуулдаг гэдгийг хангалттай мэддэг боллоо.
Өрх гэрийн хос багана болсон аав, ээжийн арга ухаанаар айл гэр өөдлөн дэвждэг шиг улс гэрийн амьдралд ч эрэгтэй, эмэгтэй хүний ухаан адилхан хэрэгтэйг хангалттай ойлгосон. АН-ын Ц.Оюунгэрэл, М.Батчимэг, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, МАН-ын Д.Оюунхорол, ИЗНН-ын С.Оюун, “Шударга ёс” эвслийн Г.Уянга, З.Баянсэлэнгэ та есөн гишүүн хуулийн төсөл боловсруулахдаа эмэгтэй хүн, их итгэл тээж орж ирсэн гэдгээ мартав аа.
Эмэгтэй хүн хичнээн мундаг байлаа ч эрчүүд нь илүү эрх дархтай байдаг хачин тогтолцоо энд тэндгүй байдаг. Нэг сургуулийн захирал нь архи ууж, нөр их ажлыг нь дэд дарга эмэгтэй нь амжуулдаг ч авдаг гавьяа шагнал нь захирал “мяндагтан”-д очдог түүх одоо ч хүртэл нэг жижигхэн сургууль дээр байна. Цаашдаа ч ийм байхыг үгүйсгэмгүй. Үүнийг та хэд л зогсоож чадах ёстой. Хийх ёстой. Тэгвэл бид та нарыг дэмжсээр байх болно.
Б.Өнөртогтох