УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, Жендэрийн үндэсний хороо, төрийн бус байгууллагуудын МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр “Жендэрийн тэгш эрхийг хангах үр дүнтэй үндэсний механизм бүрдүүлэх нь” сэдэвт олон талт зөвлөгөөнийг өчигдөр /2012.09.26/ Төрийн ордноо зохион байгууллаа. Анхдугаар олон талт зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, зохион байгуулагч байгууллагууд, шүүх, холбогдох яамны мэргэжилтнүүд, агентлагийн төлөөлөгчид, олон улсын зөвлөх нар оролцсон юм. Үндэсний хэмжээнд хүн бүрийн эрх, эрх чөлөөг үр дүнтэй хамгаалах, эмэгтэйчүүд, эрчүүдийн тэгш эрхийг төлөвшүүлэх, Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын холбогдох гэрээ, конвенц, Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор санал бодлоо солилцож, нэгдсэн ойлголтонд хүрэх үүднээс ийнхүү зөвлөлдөж байгаа юм.
Зөвлөгөөнийг нээж УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, Жендэрийн үндэсний хорооны дэд дарга, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавел Пиччин, МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүн С.Дондов нар үг хэллээ. Тэд хэлсэн үгэндээ үндэсний хэмжээнд хүн бүрийн эрх, эрх чөлөөг хамгаалах, эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг төлөвшүүлэх, жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлээр үндэсний механизм бүрдүүлэх нь чухал болохыг хэлж байлаа.
УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг хэлэхдээ, Манай улсын олон улсын хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж байгаа эсэх үнэлэмж 12 хувьтай байгаа. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн зүгээс 2015 он гэхэд энэ үзүүлэлтийг 30 хувьд хүргэх зорилттой ажиллаж байна. 2011 онд Жендэрийн тухай хууль батлагдаж, 2013 оны нэг сараас хэрэгжиж эхэлнэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхижүүлэх, нэгтгэх талаар тусгагдсан. Учир нь хувийн хэвшлийнхэн төрөөс үргэлж хэд хэдэн алхамаар урьтаж явдаг. Үүнийг түшиглэж жендэрийн асуудлыг шийдэх боломжтой гэж харж байгаа. Жендэр гэхээр хүмүүст зөвхөн эмэгтэйчүүдийн талаарх бодол буудаг нь ташаа ойлголт юм. Энэ асуудалд эмэгтэйчүүд, эрчүүд, хөвгүүд, охид, хүүхэд, ЛГБТ хүмүүсийн эсрэг үзэл зэрэг олон талын ойлголт багтдаг. Үндэсний хэмжээнд ярилцах чухал асуудал учир өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Нийгмийн давхрага бүрт цогц бодлого хэрэгжүүлэхийн тулд үндэсний зөв механизмтай болох нь нэн тэргүүний хийх ажил болоод буйг онцолсон.
Монгол Улс хүнийи эрх, эрх чөлөөний тухай 40 гаруй олон улсын гэрээ, конвенцэд нэгдэн орсон байдаг. Төрийн зүгээс жендэрийн тэгш байдлыг хангахын тулд жендэрийн асуудал эрхэлсэн механизм буюу оновчтой бүтэцтэй байх, аливаа бодлого шийдвэрийг гаргахдаа жендэрийн мэдрэмжтэй байх, хуулийн хэрэгжилтийг хянахдаа жендэрийн оролцоог зохист хэмжээнд байлгах гэсэн үндсэн гурван үүргийг биелүүлэх хэрэгтэй байдаг аж. Олон улсад төдийгүй манай улсын хувьд жендэрийн асуудлыг шийдэхэд:
• Хангалтгүй санхүү, хүний нөөц
• Улс төрийн дэмжлэг сул байдаг
• Нийгмийн дундах жендэрийн талаарх ойлголт муу
• Хүйсээр алагчлах үзэл нийтийн дунд амь бөхтэй байдаг
• Төр, иргэний нийгмийн харилцаа, хамтын ажиллагаа дутмаг байдаг зэрэг олон талын хүчин зүйлс дутагдалтай байдгийг Жендэрийн шинжээч Д.Сүхжаргалмаа зөвлөгөөний үеэр хэлж байлаа.
Асуудлын араас хөөцөлдөх биш, урьдчилан сэргийлэх зөв бүтэц, механизмтай болж, яагаад, хаанаа, юу болохгүй байна гэдгийг тогтоох, түүнийг шийдэхийг зорилго болгох хэрэгтэй. Аль нэг яамны харъяа биш бие даасан яам, агентлаг бий болгож, улсын төсвийн ядаж нэг хувийг төсөвлөж, нэгдсэн үзэл баримтлалтай болох нь зүйтэй гэсэн санал дээр зөвлөгөөнд оролцогчид нэгдэж байсан. Тиймээс манай улсын онцлогт ямар бүтэц илүү тохиромжтой байх талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулагдахаар боллоо. Жендэр улс орны хөгжлийг тодорхойлох асуудлуудын нэг. Дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж, нийгэмд зөв ойлголт түгээх, эмэгтэй эсхүл эрэгтэй хүний асуудлыг ярьж хэт хэлбийхээс илүүтэй балансын тэнцвэрийг олж ажиллах тал дээр анхааран ажиллахаа мэдэгдэж, хамтран ажиллахдаа хэзээд бэлэн байгаагаа УИХ-ын гишүүд илэрхийлж байлаа.