Уругвай улсын хууль тогтоогчид үр хөндөлт хийлгэхийг зөвшөөрсөн заалт бүхий хуулийн төслийг хэлэлцэж байна. Латин Америкийн улсуудаас зөвхөн Кубад жирэмсний эхний 12 долоо хоногт үр хөндөлт хийлгэхийг хуулиар зөвшөөрдөг юм. Хуулийн төслийг Уругвайн парламентын доод танхимаар хэлэлцсэний дараа Сенатын гишүүд батлах эсэхээ шийдэх юм байна. Ерөнхийлөгч Хосе Мухика уг хуулийн төслийг дэмжиж байгаагаа хэлжээ. Харин Уругвайн Католик шашинтнууд болон нүцгэн биен дээрээ зураг зуруулсан хэсэг эмэгтэйчүүд үр хөндөлтийн талаарх хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Үр хөндөлтийн талаарх хуулийн төсөл батлагдсанаар Уругвай эмэгтэйчүүд жирэмсний эхний 12 долоо хоногийн хугацаанд үр хөндөлт хийлгэх эрхтэй болох юм. Үүнээс гадна 12 долоо хоногоос хойшхи хугацаанд эхийн амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн, эсвэл үр хөврөл гажуудсан, төрөлтийн дараа амьдрах чадваргүй гэдэг нь батлагдсан тохиолдолд мөн үр хөндөлт хийлгэхийг зөвшөөрөх аж.
Харин тухайн эмэгтэй бусдад хүчирхийлүүлснийхээ дараа жирэмсэн болсон бол жирэмсний эхний 14 долоо хоногийн дотор үр хөндөлт хийлгэх боломжтой юм байна. Хуулийн төслийн зорилго нь Уругвайд хууль бусаар үр хөндөхийг бууруулахад чиглэгджээ.
Хуулинд зааснаар үр хөндөлт хийлгэх хүсэлтэй эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан гэсэн гурван мэргэжилтэнд тээж буй хүүхдээ төрүүлэхгүй болсон учир шалтгаанаа тайлбарлах шаардлагатай бөгөөд тэднээс хүүхэд үрчлэх болон төрөлтийн дараа ямар гам барих талаар зөвлөгөө авч болох юм байна.
Э.АМАР