logo
Хиллари Клинтон Арабын Холбооны ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Хиллари Клинтон Арабын Холбооны ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

2012/09/27
Мягмар гаригт Америкийн төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Арабын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Набил Элабаритай Ерөнхий Ассемблейн чуулганы үеэр уулзжээ. Клинтон Элабаригийн хичээл зүтгэлийг өндрөөр үнэлсэн байна. Тэрээр хэлэхдээ "Шийдэх ёстой асуудал олон, ихээхэн өөрчлөлт хийгдэж байгаа энэ цаг үед буюу таныг Арабын Холбоог тэргүүлэх хугацаанд Арабын Холбоо болон АНУ урьд өмнө байгаагүйгээр нягт хамтран ажилласан" гэжээ.
Клинтон, Элабари нар түүнчлэн АНУ болон Арабын Холбооны хоорондох харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Уг санамж бичигт Америк, Арабын Холбооны төлөөлөгчдийн дунд дээд хэмжээний уулзалтыг тогтмол зохион байгуулж байх тухай тусгажээ.
Төрийн Департментаас мэдээлснээр санамж бичигт гарын үсэг зурснаар боловсрол болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудал дээр ирээдүйд хамтран ажиллах үндэс суурийг тавьсан байна.
Клинтон Сирийн асуудлыг хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч Лахдар Брахими болон Йемений ерөнхийлөгч Абед Рабу Мансур Хади нартай уулзаж, санал солилцсон байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш