Бээжин хот дахь Японы элчин сайдын яаманд хоёр улсын албаны хүмүүс арлын маргаантай холбоотой асуудлыг шийдэх зорилгоор уулзжээ. Япон болон Хятадын гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтын үеэр Дундад улсын харуулын онгоцууд Зүүн Хятадын тэнгист орших маргаантай арлуудад дахин дөхөж очсон байна. Японоор Сенкаку буюу Хятадаар Дайюу хэмээх жижиг арлуудын ойролцоо их хэмжээний байгалийн хийн нөөц байж магадгүй байгаа юм.
Хятад, Японы гадаад хэргийн сайдууд Нью-Йоркт эхэлсэн НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулганы дараа хоёр улсын хэрүүлийн алим болоод байгаа Сенкаку арлын талаар санал солилцсон ч ямар нэг дэвшилд хүрээгүй байна.
Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечи Япон улсыг Хятадын нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдалд ноцтой хохирол үзүүлсэн хэмээн буруутгажээ. Тэрээр арлын талаар өөрийн нөхцлийг нарийн тайлбарласан байна. Үүний хариуд Японы сайд Коичиро Гемба Хятадад саяхан болсон эсэргүүцэл, жагсаалаас болж хохирол амсаад байгаа Японы компаниудын аюулгүй байдлыг хангахыг Хятадын талаас хүсчээ.
Японы тал уулзалтын талаар олон нийтэд мэдэгдэл хийгээгүй ч уулзалтаас өмнөхөн төлөөлөгчид Токиогийн байр суурийг илэрхийлсэн юм.
Харин Токио хотод Японы батлан хамгаалахын сайд Сатоши Моримото Австралийн батлан хамгаалахын сайд Стивен Смиттэй уулзаж, арлын маргааны талаар санал солилцсон байна. Моримото Хятад, Тайваниас ирсэн усан онгоцууд эзэмшлийн маргаантай бүс нутагт нэвтэрч байгаагийн хариуд авах арга хэмжээг тодорхойлох хэрэгтэйг хэлээд Хятад-Япон улсууд сайн харилцаатай байхын чухлыг онцолжээ.
Арлын эзэмшлийн маргаанаас үүдэлтэйгээр Азийн хамгийн хамгийн том эдийн засагтай хоёр улс болох Хятад, Японы худалдааны эргэлт буурч магадгүй байгаа ажээ.
Э.АМАР