logo
Роберт Паттинсон Кристен Стюарттайгаа эргээд нийлсэн үү?

Роберт Паттинсон Кристен Стюарттайгаа эргээд нийлсэн үү?

2012/09/28
Кристен Стюарт, Роберт Паттинсон нар эргэн эвлэрч, одоо хамтдаа амьдарч байгаа гэнэ. Залуу жүжигчдийн ойрын хүрээний хүн "Тэд одоо хамт амьдарч байгаа, эргэн нийлсэн" хэмээн алдартнуудын тухай мэдээлдэг "Us Weekly" сэтгүүлийнхэнд хэлжээ.
"Twilight" киноны од, 22 настай Стюарт өнгөрөгч долдугаар сард өөрийн гол дүрд нь тоглосон "Цасан Гоо ба Анчин" киноны найруулагч, 41 настай Руперт Сандерстай нэр холбогдон, Паттинсоныг хуурсан талаарх мэдээлэл цацагдаж байсан билээ. 
Хосууд эргэн нийлсэн ч тэдний харилцаа хуучных шигээ биш байгаа юм байна. Паттинсон ийнхүү хайртай бүсгүйгээ дахин өөрийн болгоод байгаа ч түүний сэтгэл зүрх маш "хөндүүр" байгаа ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш