logo
Осама Бин Ладены өрөөсөн нүд хараагүй байжээ

Осама Бин Ладены өрөөсөн нүд хараагүй байжээ

2012/09/28
Аль-Кайдагийн одоогийн удирдагч Айман ал-Завахиригийн Осама Бин Ладены амьдралын талаар дэлгэрэнгүй ярьсан бичлэг лалын сайтад хоёр сарын өмнө тавигдсан байна. Түүний хэлснээр нэгэн цагт "Лалын Ахан Дүүс" хөдөлгөөний гишүүн байсан Бин Ладены өрөөсөн нүд хараагүй байжээ. Америкчуудын номер нэг дайсан гэгдэж байсан Осама 2011 оны тавдугаар сард Нэгдсэн Улсын тусгай хүчнийхний гарт амиа алдсан юм.
Завахиригийн хэлснээр Сауд гаралтай Осама залуу байхдаа осолд орсны улмаас баруун нүд нь сохорсон байна. Осама 1980-аад онд ЗХУ-ын эсрэг тэмцсэнийхээ төлөө "Лалын Ахан Дүүс" хөдөлгөөний Саудын Араб дахь салбараас хөөгджээ. Завахиригийн хэлснээр тэрээр Пешавар хот дахь жихадистуудад мөнгө хүргэж өгөхөөр Пакистан руу явсан бөгөөд  "Лалын Ахан Дүүс"-ийн тушаалыг биелүүлэхээс татгалзаж, улмаар зэвсэгт тэмцэлд нэгдсэн байна.

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш