Шинээр гаргасан нэгэн тайланд онцолсноор Мексикийн 10 шорон тутмын зургаад нь хоригдлуудын бүлэг эсвэл хар тамхи дамлагч бүлэглэлүүд хяналтаа тогтоосон байдаг байна. Мексикийн хүний эрхийн комиссоос мэдээлж байгаагаар шоронгуудын ачаалал хэтэрсэн, харгалзагчдын тоо хангалтгүй байдаг төдийгүй авилгад идэгдсэн шоронгийн ажилтнууд заримдаа хоригдлуудад оргоход нь тусалдаг ажээ.
Комиссийн төлөөлөгч Андрес Агуирре хэлэхдээ "Мексикийн 430 шоронгийн 60 хувийг гэмт хэргийн бүлэглэлүүд захирдаг" гэсэн байна. Мөн тэрээр 2010 оноос хойш 14 удаагийн тохиолдлоор 521 оргодол шоронгоос оргоход тэдэнд авилга авсан шоронгийн ажилтнууд голцуу туслалцаа үзүүлснийг хэлжээ. Энэ нь Мексикийн эрх баригчдын хувьд шийдэхэд хамгийн хүндрэлтэй асуудлуудын нэг хэвээр байна.
Энэ сарын эхээр Америкийн хилийн ойролцоо орших Пиэдрас Неграс хотын шоронгоос 130 гаруй ялтан оргожээ. Тэднийг газар доор орших долоон метр урт хонгилоор дамжин оргосон гэсэн мэдээлэл эхэндээ цацагдаж байсан юм. Гэвч тэд харгалзагчдын тусламжтайгаар шоронгийн өмнөд талын хаалгаар гарч явсан нь илэрчээ.
Долдугаар сарын байдлаар Мексикийн нийт ялтнуудын тоо 48872 байсан бөгөөд энэ нь нийт шоронгуудын ачаалал 25 хувиар хэтэрсэн гэсэн үг юм.
Мэргэжилтний хэлж байгаагаар олон улсын стандарттай харьцуулахад Мексикт шоронгийн харгалзагч нарын хүрэлцээ муу байна.
Ийнхүү Мексикийн шоронгийн системийн дампуу байдал ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Энрике Пена Ниэтогийн хувьд хүндхэн сорилт байх болно. Тэрээр гэмт хэргийг бууруулахаа амлаад байгаа юм.
Өмнөх ерөнхийлөгч Фелиппе Кальдерон хар тамхины мафиудын эсрэг дайн зарласан ч түүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх зургаан жилийн хугацаанд Мексикт хар тамхитай холбоотой гэмт хэрэг хүчирхийллээс болж 55000 гаруй хүн амь насаа алдсан байна.
Э.АМАР