logo
Жулиан Ассанж: Обама “Арабын хавар”-ыг улс төрийн нөлөөгөө өсгөхөд ашиглана

Жулиан Ассанж: Обама “Арабын хавар”-ыг улс төрийн нөлөөгөө өсгөхөд ашиглана

2012/09/28
Шуугианы эзэн “Викиликс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж Эквадорын ЭСЯ-ны байрнаас сонирхолтой мэдэгдэл хийлээ. Тэрбээр АНУ-ын төрийн тэргүүн Барак Обамаг ирэх сонгуульд өрсөлдөхийн тулд “Арабын хавар”-ыг ашиглана хэмээн мэдэгджээ. Ж.Ассанж Обамаг ирэх сонгуульд ялахын тулд өнгөрсөн оны хавар Арабын ертөнцөд болж өнгөрсөн хувьсгалын гавьяаг өөртөө наахыг хичээх болно хэмээн буруутгасан байна. Одоогийн байдлаар Ж.Ассанжийг Эквадорын албаныхан улсдаа орогнуулах эсвэл Швед рүү шилжүүлэх гэсэн хоёр сонголтын зааг дээр байна. Юутай ч эхний гурван сар түүнийг ЭСЯ-ны байранд орогнохыг зөвшөөрсөн байна.

Сэтгүүлчдийн дунд нээлттэй явагдсан ярилцлагын үеэр Ж.Ассанж үзэл бодлоо илэрхийлэхэд хэнээс ч эмээхгүй гэдгээ мэдэгдээд, АНУ бусармаг үйл хэргээ Арабын ертөнцөд дөнгөж эхлүүлж байгаа гэв. Тэрбээр “Арабын хувьсгалыг Барак Обама өөрийнхөө улс төрийн өрсөлдөөнд ашиглаж, тэнд болсон хууль бус үйл явдлуудыг дарахыг хичээнэ. Мэдээж энэ бол бүтэшгүй зүйл. Хэрэв Б.Обама сонгуульд шударга өрсөлдөхийг хүсч л байгаа бол “Арабын хавар”-ыг кампанит ажлынхаа нэг хэсэг болгохгүй байх хэрэгтэй” гэжээ. Эквадорын гадаад хэргийн сайд Рикардо Патино Их Британийн шахалтад автвал Ж.Ассанж зайлшгүй Швед, АНУ-ын гарт шилжих билээ. Өөрийнх нь хувь тавилан хутганы ирэн дээр буйг тэрбээр “Эквадорын эрх баригчид хамгийн зоригтой хүмүүс. Тэд луйварчид, худалдч хүмүүсээс намайг хамгаалж байгаад баяртай байна. Би Лондонд арван жил амьдарсан ч энэ байрнаас гарахгүй. Хэрэв тэгвэл тэд миний эрүүл мэнд, амь насанд шуу дзаналхийлнэ. Их Британийн засгийн газар хүний эрхийг дээдэлдэг гэж олны нүдэн дээр ярьдаг ч далдуураа юу ч хийхээс буцахгүй улс” гэв. Тэрбээр ярилцлага өгөхдөө зангиа зүүж, урьдын ягаан цамцаа өмссөн байжээ. Мөн түүний зүс, царай нэлээд ядарсан байсан нь ажиглагдсан талаар “Гуардиан” сонинд бичсэн байна. Сэтгүүлч түүнээс “Арабын хавар” Обамад тус болж чадах байсан уу гэж асуухад “Өнгөрсөн хоёр жилийн турш АНУ-ын засгийн газар юу хийснийг мэдэж байна уу. Тэд Арабын ертөнцийг далдуур турхирсан учраас нөхцөл байдал ийм болтлоо доройтсон юм” гэжээ.  Цааш ярихдааа “АНУ өөрчлөлтийг хийсэн гэж бардамнаж байгаа ч  Арабын ертөнцийг үхдлүүдээр дүүргэсэн” гэсэн байна.

Бэлтгэсэн Т.БАТСУГАР

Эх сурвалж : "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш