Туркийн Анкара хотод Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны эмэгтэйчүүдийн Гранпри буюу “Том цом”-ын дөрөв дэх цуврал тэмцээн үргэлжилж байна. Дэлхийн шилдэг 12 шатарчин өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас их мастер Б.Мөнгөнтуул оролцож буй. Тэрбээр найман тавилын дараа нэг хожил, зургаан тэнцээ, нэг хожигдолтой 4.0 оноогоор долоодугаар байрт бичигдээд байна.
Б.Мөнгөнтуул лхагва гарагт есдүгээр өргийн тоглолтод Литвийн их мастер Викториа Чмилятетэй оюун ухаанаа уралдуулж, эвийн гэрийн гэрээ байгууллаа. Есөн өргийн дараах байдлаар Словенийн Анна Мызачек 7.0.0 оноотой тэргүүлж буй бол Энэтхэгийн Хумри Конеру 6.5, БНХАУ-ын Жао Сюэ 6.0 оноотой удаалж явна. Их мастер Б.Мөнгөнтуул өчигдөр 10 дугаар өргийн тоглолтоо БНХАУ-ын Руан Луфетай тоглосон юм. Тэмцээн энэ ням гарагт өндөрлөж, дүнгээ гаргана.
Эх сурвалж : "Өглөөний сонин"