logo
 Хугацаа нь дууссан эм, бэлдмэл зарж байжээ

Хугацаа нь дууссан эм, бэлдмэл зарж байжээ

2012/09/28
Мэргэжлийн хяналгын ерөнхий газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим эрүүл мэндийн чиглэлийн газруудад шалгалт хийжээ. Шалгалтаар “Биокомбинат”, “Цагаан залаа Агвет”, “Биоимпекс”, “Шинэ Эхлэл ТҮМ” компани, Мал эмнэлгийн хүрээлэн зэрэг малын эмийн үйлдвэрүүдийн эм, биобэлдмэлийн найрлагад ордог түүхий эдүүд нь чанарын баталгаажилтгүй, улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан аж. Мөн “Биокомбинат” нь үйлдвэрлэлийн батлагдсан технологийн зааврыг мөрдөөгүй, “Шинэ эхлэл ТҮМ” компани батлагдсан стандартууд нь үйлдвэрлэлийн технологитой зохицоогүй болон шинжилгээний аргачлалууд нь хуучирсан, щаардлага хангахгүй байсныг тогтоов.

Түүнчлэн хугацаа нь дууссан вакцин илэрчээ. Мал эмнэлгийн хүрээлэнд үйлдвэрлэж буй хаг унагаах бэлдмэл, үхрийн цусан халдвараас сэргийлэх амьд вакцины хугацаа дууссан байсан байна. Неогистол 1. 2 бэлдмэл нь Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй байжээ.

Эх сурвалж:"Нийгмийн Толь"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш