Аляскийн эрэг орчимын Алеутын арлуудад урьд шөнө 6,9 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлтийн голомт нь Арматигнак арлаас 63 километрийн зайд 40 километрийн гүнд байсан гэж АНУ-ын Геологийн албанаас мэдээлсэн байна. Палмерад байрладаг цунамигаас урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээс харахад хүчтэй газар хөдлөлтөөс болж цунами үүсэхгүй юм байна. Одоогийн байдлаар эвдрэл сүйтгэл болон хүн ам хэлмэгдсэн мэдээлэл ирээгүй байна.