logo
Арлуудын асуудлаар Токио Бээжинд буулт хийхгүй

Арлуудын асуудлаар Токио Бээжинд буулт хийхгүй

2012/09/28
Зүүн Хятадын тэнгист байдаг Сенкаку ольтрог арал түүхэн талаасаа ч олон улсын эрх зүйн талаасаа ч Япон улсын нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа гэж японы засгийн газрын тэргүүн Ёсихико Нода мэдэгдсэн байна.НҮБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хурал дээр Нода үг хэлэхдээ арлуудын харьялалын тухай нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг Токио олж харахгүй байна, ямарч буулт хийх ёстой гэж үзэхгүй байна гэж онцлон тэмдэглэсэн байна. Хятад улстай харилцаагаа муутгахыг Токио хүсэхгүй байна, маргааныг энхийн замаар шийдэхийг оролдох болно гэж Япон улсын ерөнхий сайд нэмж хэлсэн байна. Есдүгээр сарын эхээр япон улсын засгийн газар маргаантай байгаа ольтриг арлуудаас гуравыг нь япон хүмүүсээс худалдаж авсан юм. Үүнээс болж хятадын тал эсэргүүцэл илэрхийлж, японы эсрэг хөдлгөөн өрнөсөн юм. Бээжингийнхэн “Дяоюйдао” гэж нэрлэдэг энэ арал бол Хятад улсын “эрт дээр үеийн”, “шүтээн болсон” нутаг гэж БНХАУ-ын ГХЯ хоолойгоо сөөтөл давтаж байгаа юм. Арлуудыг худалдаж авах шийдвэр гаргасан нь БНХАУ-д олон нийтийг хамарсан японы эсрэг жагсаал цуглаан болход хүргэж, хоёр улсын харилааг түгшүүртэй болгосон юм. Энэ арлуудыг 1895 оноос эхлэн эзэмшиж байгаа гэж Япон улс ятгаж байгаа ба үүнээс өмнө энэ арал хэнд ч харьялагддагүй байсан юм. Энэ арлууд 600 жилийн өмнө Хятадын эзэнт улсын мэдэлд орсон бөгөөд 1783, 1785 онуудын японы газрын зураг дээр “Дяоюйдао” арал хятадын нутаг дэвсгэр гэж тэмдэглэгдсэн байгаа гэж хятадууд үзэж байгаа юм. Дэлхийн 2-р дайны дараа энэ арлууд нь АНУ-ын харьяалалд байсан ба 1972 онд Окинава арлын хамт Япон улсад шилжүүлсэн юм. Тайван болон эх газрын Хятад улс, Япон улс энэ арлуудыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэж байгаа юм. Эдгээр арлууд нь Окинава мужийн салшгүй хэсэг бөгөөд Япон улсад харьялагдаж байгаа гэж тус улс үзэж байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш