Ойрхи Дорнодын асуудлаар хийж байгаа НҮБ-ын АЗ-ийн хуралдаан дээр тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун сирийн асуудлыг цэрэг, байлдааны аргаар хэзээч шийдвэрлэж болохгүй гэж мэдэгдлээ. Зэр зэвсгийн тусламжтайгаар хямралаас хэзээч гарч чадахгүй гэдгийг сирийн мөргөлдөөнд оролцож байгаа талуудад ойлгуулж өгөхийг бүх нөлөө бүхий улсуудад тэрээр уриаллаа. Сири улсад болж байгаа нөхцөл байдал тус бүс нутагт аюул учруулна гэж Пан Ги Мун тэмдэглэсэн байна. НҮБ-ын АЗ-ийн гишүүн улсууд мөргөлдөөнийг гааруулалгүй түүнийг зохицуулах энхийн аргыг эрж хайх шаардлагатай байна гэж тэр нэмж хэлсэн байна. Сирийн асуудлаарх женевийн хэлэлцээрийг даган мөрдөхийг ОХУ-ын ГХЯ тэргүүн өөрийн зүгээс уриалсан байна. Энэ жилийн 6-р сарын 30-нд Сирийн асуудлаарх Женевийн албан ёсны мэдээнд гарын үсэг зурсан улсууд өөрсдийнхөө гарын үсгээс татгалзахыг оролдохгүй гэдэгт Москва найдаж байна гэж тэрээр АЗ-ийн хуралдаан дээр үг хэлэхдээ онцлон тэмдэглэлээ.”Сири улсад сайн зэвсэглэсэн бүлэг хүмүүс байлдаж байгаа гэдгийг анхаарахгүйгээр нэг талыг барьсан даралт шахалт үзүүлэхийг оролдож, тэр тохиролцоог үл ойшоох хандлага манай түншүүдэд байдаг гэж” Сергей Лавров санууллаа. Энэ бол алдаатай хандлага юм. Асадыг эсэргүүцэгчдийг гал зогсоохоос татгалзуулах талаар ятгаж байгаа тэр улсуудад цус урсгаж байгаа хариуцлага оногдох ёстой гэж Лавров үзэж байна. ОУ-ын энэ байр суурийг БРИКС-ийн гишүүн Бразил, Энэтхэг, Хятад, ӨАБНУ хуваалцаж байгаа юм. Сири улсад байлдаж байгаа талууд нэгэн зэрэг галаа зогсоож, хэлэлцээрийн ширээнд суух шаардлагатай байна гэж БРИКС бүлгийн ГХЯ-дын тэргүүнүүд уулзалтынхаа дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдэлд заасан гэдгийг Лавров санууллаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга АЗ-ийн хуралдаан дээр Сири улсын талаарх Вашингтоны байр суурийг танилцууллаа. Сири улсад шаардлагатай байгаа улс төрийн өөрчлөн байгуулалт нь тус улсын ерөнхийлөгч Башар Асадын оролцоогүйгээр явагдах ёстой гэж Хиллари Клинтон мэдэгдсэн байна. Сирийн асуудлаар нэгдсэн байр суурь боловсруулахаар дахин оролдох шаардлагатай гэж Клинтон НҮБ-ын АЗ-ийг уриалсан байна.