Египетэд Саккар дахь Жосерын дэлхийн эртний пирамид эвдрэн нурааж байгаатай холбогдуулан түгшүүр зарлав. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр хамгийн эртний пирамид бурмесен нурах аюул тулгарсан. Хүн төрөлхтөн эртний хосгуй дурсгалаа алдаж мэднэ. Египетийн хувьсгалт залуучудын эвлэлийн аялал жуулчлал, эртний дурсгалын хороо ЮНЕСКО-гоос тусламж гуйх бодолтой байна гэж өнөөдөр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлав. Түүнээс гадна тус эвлэл пирамидыг сэлбэн шинэчлэх үеэр хууль зерчиж, хахуульдсан баримтууд бүхий илтгэлийг улс орныхоо ерөнхий прокурорын газарт дамжуулна. 2006 онд сэлбэн шинэчлэх ажил эхлэсэн боловч енгерсен зургаан жилд үнэн чанартаа юу ч хийгээгүй гэж археологчид мэдээлэв. Жосер удмын 111 фараоны 60 метр ендер пирамидыг манай эрний емнех 2650 онд босгожээ. Түүнийг дэлхийн хамгийн эртний чулуун барилга байгууламж хэмээн үздэг.