Өчигдөр өглөө намрын налгар наранд ээлгэсэн шигээ ажил руугаа алхаж явтал Улаанбаатар зочид буудлын өмнө дүнхийн сааралтах В.И.Ленин багшийн хөшөө минчийж хүрлийчихээд дороо дэвхцээд байх юм. Гайхсаар ойртон очвол дэлхийн хөдөлмөрчдийн их багш тун ч цухалдангуй, зүүн гараа байдгаар нь урагш сунгачихаж. Тун ч ууртай, хэлж байгаа үгэндээ багтраад урагшаа уначих шахаж байлаа. Их хувьсгалчийн ярианаас арай гэж ойлгосноо хүргэе.
“Танай Д.Сүхбаатар хаана байна. Уг нь танай улс 70 гаруй жил Марксизм, Ленинизмийн замаар тууштай замнаж байсан. Сүүлийн 20 гаруй жил ямар жигтэй замбараагүй, анархи байдалтай болчихов оо.
1920 онд надтай уулзсан залуухан хувьсгалчдыг бүгдийг нь яаралтай нааш нь дууд. Танай энэ Улаанбаатар хотын удирдлагууд 1954 оны арваннэгдүгээр сарын 26-наас хойш энэ цэцэрлэгт хүндэтгэлтэй заларч буй Ленинизмийг үндэслэгч надтай зүй бусаар харьцаж байна.
Ямар ч байсан дэлхийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн пролетарийн их удирдагч миний хүрэлдсэн дүрийг буулгаж 400-хан мянган төгрөгөөр үнэлж байгаа нь Ленинизмийн үзэл санааг дэвсэлсэн хэрэг. Владимир Ильич Ульянов би төв Азийн цээжинд 20 гаруй жил тэсч үлдэн энэхүү цэцэрлэгт хүрээлэнг чинь чимэглэж байснаараа хэнд ч гай болоогүй. Харин ч үгээгүй ядуусын төлөөлөл эрэгтэй, эмэгтэй хүмүүс орой бүр намайг тойрон цугларч, үйл хэргээ ярилцсаар л байгаа. Шударга ёс тогтоохын тулд үгээгүй ядуус, пролетари анги хүчирхийлэл үйлдэх ёстой.
Хүн төрөлхтний хамгийн зөв зам нь “эрх тэгш амьдрах”. Энэхүү эрх чөлөөт нийгмийг байгуулах шалгарсан арга нь үгээгүй ядуусын дарангуйлал тогтоох явдал гэдгийг та нар чинь мэддэггүй юм уу” хэмээн царгиатсан сөөнгө хоолойгоор хашхирч байлаа.
Тэрээр байн байн “Пролетарийн диктатур” хэмээн хашгираад байсан тул ажил руугаа гүйн орж ирээд олон хэлний толь шүүрсэн юм. Түүний давтан хэлээд байсан “Диктатур” гэдэг үг нь “Dictare” буюу грек хэлний тушаах, дарангуйлах гэсэн үгнээс гаралтай ажээ.
Хөшөөг нь буулгаж дуудлага худалдаанд оруулах НИТХ-ын энэ сарын 25-ны өдрийн хуралдааны шийдвэрт уурлаж бухимдсан коммунист интернационализмыг үндэслэгч, ЗСБНХУ-ын анхны удирдагч В.И.Ленин багшийн үгийг танд сонордуулахад ийм байна.
Өдөр нь ажил гараад өглөөнийхөө замаар сандруухан алхаж явтал дэлхийн хөдөлмөрчдийн багштан арай тайвширч, өнөөдрийн амьдралтай эвлэрсэн бололтой буулгуулах өдрөө хүлээсэн шиг ээ, намуухан дүртэй зогсож харагдлаа. Дэлхийн бөмбөрцгөөс сураг нь алдарсан Ленинизмийн үнэр түүний зүгээс сүүлчийн удаа үл ялигхан үнэртэж байлаа.
Алсуур юм бүхэн арилж одно гэдэг л энэ аж.