logo
Балбад онгоцны ослоор 19 хүний амь эрсдлээ

Балбад онгоцны ослоор 19 хүний амь эрсдлээ

2012/09/29
Балбад өнөөдөр 19 хүнтэй онгоц осолдсон талаар тус улсын цагдаагийн газраас мэдээллээ. Онгоцонд байсан бүх хүн амь эрсэдсэн бөгөөд тэдгээрийн 12 нь гадаадын жуулчид (долоон хятад, таван британи) байсан бол үлдсэн нь хөлгийн долоон гишүүн байжээ.

“Sita Air” авиа компанийн “Dornier” онгоц тус улсын нийслэл Катманду хотын нисэх буудлаас холгүй газар унаж шатсан байна. Цагдаагийнхны мэдээлж буйгаар онгоц Лукла хот руу чиглэн нисэж байсан гэнэ. Тус хот нь уулчид болон жуулчдын Эверест уулын бүсэд нэвтэрдэг  гол цэг юм байна.

Хэргийн газар мэргэжилтнүүд ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа ажээ.

Дашрамд дурьдахад, өнгөрөгч тавдугаар сард “Dornier” компанийн  “Agri Air” онгоц Балбын баруун хойд зүгт орших Жомсом хотын нисэх буудалд газардах гэж байгаад осолдож, 17 хүн амиа алдаж байсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш