Монгол улс гадаадын хөрөнгө оруулагчдын ажиллах хуулийг чангаруулах ажлаа үргэлжлүүлсээр байна. Саяхан байгуулагдсан засгийн газар, Оюу толгойн алтны орд газрыг эзэмших тухай австралийн “Рио Тинто”, канадын “Айванхоу Майнс” компаниудтай 2009 онд байгуулсан гэрээг дахин шалгаж үзэх шаардлагатай гэж мэдэгдлээ. Улсын их хурлын сүүлчийн сонгуулийн өмнөхөн стратегийн чанартай орд газруудад гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийг баталсан юм. Гадаадын хөрөнгө оруулагчидад хязгаарлалт тогтоосон нь эхний ээлжинд улс төрийн учир шалтгаантай гэж оросын монгол судлаач Владимир Родионов үзэж байна.
«Болж өнгөрсөн сонгууль, энэ хууль хоёрын харилцан уяалдаа нь ойлгомжтой. Сонгуулийн өдөр ард түмэн тэднийг дэмжихийг бүх улс төрийн хүчнүүд хүсэж байсан. Байгалын баялагаа улсын мэдэлд авч, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог хязгаарлах үзэл санаа монголчуудын дунд асар өндөр байгаа. Энэ санааг улс төрчид анзаарахгүй байх эрхгүй тиймээс энэ хуулийг баталсан» гэж Владимир Родионов хэллээ.
Энэ үзэл санаа одоо болтол үргэлжилсээр байна. Гадаадын хөрөнгө оруулагчид олон улсын экологийн хэм хэмжээг мөрддөггүй, Монгол улсын хууль тогтоомжийг зөрчдөг зэрэгтэй эдгээр нь шууд холбоотой юм. Энэ бүхэн нь монголчууд зөвхөн өөрсдийнхөө төлөө ч биш улс эх орныхоо хувь заяаны төлөө санаа зовох учир шалтгаан нь болсон юм. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд монголчууд амьдралын түвшин дээшилсэн байдлыг мэдрээгүй юм. Монгол улсын газрын баялагыг гадаадын компаниуд эзэмшиж боловсруулсны дүнд амьдралын түвшин нь эрс дээшлэх боломж байсан уу гэвэл байсан.
Гадаадын хөрөнгө оруулагчдын ажиллах хуулийг чангаруулснаар Монгол улс хөрөнгө оруулагчдаа алдах эрсдэлтэй болж байна. Энэ нь эдийн засгийн хөгжилд нь яагаад ч тус болохгүй юм. Байгалийн ашигт малтмалын баялаг орд газруудыг эзэмшихэд шаардлагатай технологиуд тус улсад байхгүй. Монгол улсын төсөв нилээд их орлогоо алдах болно. Ер нь ямарч үйл хэрэгт “алтан дунджийг” олно гэдэг сайхан үг байдаг. Түүнийг л олох шаардлагатай юм, энэ л нөгөө улс төрийн бодлого гээчийн учир утга нь байх ёстой юм.