logo
Сирийн дүрвэгсдэд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна

Сирийн дүрвэгсдэд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна

2012/10/01
Эх орноо орхин гарсан Сирийн иргэдэд үзүүлэх тусламжийн хэмжээг 490 сая ам.доллар болгож нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар пүрэв гаригт НҮБ-аас мэдээлсэн байна. Мөн Сирийн дүрвэгсдийн тоо энэ оны сүүл гэхэд 700.000-д хүрч магадгүйг албаны хүн анхааруулжээ. НҮБ-ын Дүрвэгсдийн Агентлаг болон бусад тусламжийн байгууллагуудын мэдээлснээр хандивлагч орнууд гадны улсууд руу дүрвэсэн Сирийн 294.000 иргэнд 141.5 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байгаа ажээ.
2012 оны сүүл гэхэд Сирийн 100.000 гаруй иргэн хөрш Йордан, Ливан, Ирак, Турк руу дүрвэн гарна хэмээн тусламжийн байгууллагууд өмнө нь тооцоолж байсан юм. Гэвч Сирид зөрчил мөргөлдөөн эцэс болох шинжгүй байгаа энэ үед өдөрт 2.000-аас 3.000 хүн хил давж, хөрш улсууд руугаа гарч байна.
Одоогоор Сирийн нийт дүрвэгсдийн 95.000 орчим нь Йорданд, 88.000 нь Туркт, 78.000 нь Ливанд амьдарч байгаа аж. Харин Сирийн 33.000 гаруй иргэн Ирак руу дүрвэжээ.
Эмнести Интернэшнл байгууллагаас мэдээлснээр Сирид 18 сар сар үргэлжилсэн иргэний дайны үеэр 21.000 гаруй хүн амиа алдсан байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш