Хонконгийн иргэн Жижи Чаод гэнэт олон мянган эрчүүдээс болзох хүсэлт болон гэрлэх санал иржээ. Гэхдээ Жижи үүнийг огт сонирхохгүй байна. Учир нь тэрээр ижил хүйстэн гэдгээ ил тодоор зарласан хүн бөгөөд үүнээс болоод түүний чинээлэг аав хүргэн нь болох залууд 500 сая Хонконг доллар буюу 64 сая ам.доллар өгөхөө энэ долоо хоногт амлажээ. Жижигийн аав 76 настай Cecil Chao Sze-tsung нь Хонконгийн хамгийн чинээлэг бизнесмэнүүдийн нэг юм байна.
Жижи ярихдаа "Би ердөө уурлаагүй. Аавын хэлсэн үгийг сонсоод миний сэтгэл ихээр хөдөлсөн. Юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Тэр энэ үйлдлээрээ охиндоо хайртай гэдгээ хэлж байгаа хэрэг" гэжээ.
33 настай Жижи аавтайгаа тун ойр дотно хэвээр байгаа тухайгаа мөн ярьсан байна. Тэрээр одоогийн хамтрагч бүсгүйтэйгээ долоон жилийн өмнө Францын сүмд адислуулсан гэнэ. Бэлгийн чиг хандлагаа нээлттэй зарласныг нь аав нь хүлээн зөвшөөрөхгүй байгааг Жижи мөн хэлсэн байна.
Cecil Chao ийнхүү мөнгө амлаад байгаа ч охиноо тохиромжгүй хүнтэй гэрлүүлэхгүй гэдгээ хэлжээ. Тэрээр охинтой нь гэрлэх залуу баян эсвэл ядуу байх нь хамаагүй, гол нь өгөөмөр, сайхан сэтгэлтэй байх нь чухал хэмээн ярьсан байна.
Хонконгод 1991 онд ижил хүйстнүүдийн эрхийг нээлттэй болгосон ч тэднийг албан ёсоор гэр бүл болохыг хуулиар зөвшөөрдөггүй ажээ.
Э.АМАР