Японы сумогийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг 68 дахь Их аварга Асагийн шийрийг хатаах бөх хэмээн япончууд ярьдаг. Үнэхээр ч тэрбээр өнгөрсөн сарын барилдаанд нэг ч унаагүйгээр түрүүлснээр олон түмний яриаг оргүй биш ээ гэдгийг нь баталчихлаа. Их аварга Аса ч мөн сумогийн дэвжээг орхихдоо түүнд хамгийн их найдлага тавьж байгаагаа аминчлан захиж байсан удаатай. Тиймдээ,
Их аваргын найдлагыг таслаагүй түүнийг таван жил, дөрвөн сарын дараа мэргэжлийн сумогийн 70 дахь Ёкозүна болох тэр агшинд Их аварга Дагвадорж өөрийн биеэр очиж баяр хүргэж бахдаж байгаагаа илэрхийлсэн биз ээ. Ийн хоёр жил гаруйн хугацаандаа арлын орны сумогийн дэвжээг эзэгнэж байсан Хакүхогийн үе ийнхүү дуусч, мэргэжлийн сумогийн зүүн, баруун жигүүрийг хоёр Монгол ёкозүна манлайлах боллоо. Ийн Их аваргын шийрийг хатаагч нэгэн шинэ аваргын түүх эхэллээ.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"