“Монголд тахлаар 20 хүн өвчилж, хотод хөл хорио тогтоов” гэх гарчигтай сэтгэл сэртхийлгэм мэдээлэл Оросын сайтуудад цацагджээ. Тахал өвчин тархсан бол мэргэжлийн байгууллагууд бэлэн байдал зарлаж хорио цээрийн дэглэм тогтоомоор. Гэтэл ор үндэслэлгүй эл мэдээллийг гадныхан яагаад онцлов. Энэ асуултын эргэн тойронд юу болсныг хүргэе.
Өнгөрсөн хугацаанд манай улсын хэд хэдэн аймагт халдварт өвчин дэгдсэн. Гэхдээ тахал биш боом, үхрийн хорт салст халуурал, гахайн мялзан, галзуу гэх мэт. Өвчин гарсан аймгуудад хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж буй. Албаны хүмүүсийн мэдээлснээр хорио цээрийн бүсэд өөрчлөлт ороогүй хэвийн байгаа.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд боом, Архангай аймгийн Цэнхэр, Эрдэнэбулган суманд үхрийн хорт салст халуурал, Дархан-Уул аймгийн Дархан суманд гахайн мялзан, Хэнтий аймгийн Батноров, Галшар суманд гарсан галзуу өвчин гарсан байдаг.
“Биржевой лидер” сэтгүүл есдүгээр сарын 26-ны дугаартаа “Тахал өвчин хэдэн зууны өмнө Оросын төдийгүй дэлхий дахины олон хүний амийг авч одсон. Харин орчин үед техник технологи хөгжсөн ч энэ аюулт өвчин дахин биднийг нөмөрлөө. ХXI зуун гарчихаад байхад Монголчууд тарваган тахалтай нүүр туллаа. Хоёр долоо хоногийн өмнө 39 настай эрэгтэй анх халдвар авч, одоо өвчлөгсдийн тоо 20 гарчээ. Улс даяар хорио цээрийн дэглэм тогтоож, хүмүүс хот суурин газарт орж гарч чадахгүй болжээ” гэж мэдээлснийг цааш нь олон сайт, сонин, сэтгүүл дамжуулжээ.
Ийнхүү Монголд дэгдсэн тарваган тахлын тухай хойд хөршийн хэвлэлд сүүлийн долоо хоног эрчимтэй бичиж байгаа юм байна. “Монголын тал нутагт тарвага гэж нэрлэдэг үслэг амьтдын агнуурын үе ид дундаа явж байна. Анчдын нэг нь агнасан амьтнаасаа тахлын халдвар авчээ. Монголын иргэний хамгаалалтын газрын (Монголд ийм албан байгууллага байдаггүй гэнэ) албан ёсны мэдээгээр уг эрэгтэйтэй харилцаанд орсон найз нөхөд, танил талд халдвар таржээ.
Одоогийн байдлаар хоёр ч бүс нутагт эрх барих байгууллагууд нь хатуу хөл хорио тогтоогоод байна. Хот руу орох болон хотоос гарахыг хоригложээ. Цаашлаад Монгол Улсын бусад аймгуудад дэлгэрээд эхэлжээ. Иймээс энэ аюулт өвчин Оросын нутаг дэвсгэрт дэлгэрэх магадлал тун өндөр байна” гэж Буриадын “Baikal daily” сайтад бичжээ.
Тус сайт цааш анхааруулан бичихдээ “Эхний ээлжинд Монголын тахал Буриад, Алтай, Тува улс, Алтайн болон Байгалийн чанад дахь мужууд руу нэвтэрч магадгүй. Монгол Улсаас бараа бүтээгдэхүүн, түүний дотор үслэг эдлэл оруулахыг хоригложээ. Буриадын Мэргэжлийн хяналтын газар тусгайлан анхааруулга хүртэл гаргаж, Монгол руу явж буй иргэд сэрэмж алдахгүй байж, мал эмнэлгийн бичиггүй үслэг эдлэл худалдан авахгүй байхыг зөвлөжээ” хэмээн мэдээлсэн байна.
Мөн “Буриад улс Монголын тарваган тахлын аюулын бүсэд байна”, “Монгол Улсад дэгдсэн тахал өвчин Оросын хил рүү ойртож байна”, “Буриадын жуулчид Монголын тахалын талаар батална” гэсэн гарчигтай хэд хэдэн мэдээ тус сайтад тавигдсан байна.
О.Чанцалдулам