“UB palace”-ын концертын их танхимд өнгөрөгч амралтын өдрүүдэд алга ташилтын аадар шаагиж, аялгуут сайхан дууны долоон эгшиг үзэгчдийн сэтгэлд солонго болон татлаа.
Арван жилийнхээ ойн тоглолтоос хойш тайзан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ гараагүй “Номин талст” хамтлаг 15 жилийнхээ ойг фэнүүдийнхээ хамтаар тэмдэглэж буй нь энэ. Эхний өдрийн тоглолт товлосон хугацаанаасаа цаг хэртэй хоцорч эхэлсэн ч “Номин талст”-ын фэнүүд огтхон ч уурлаж бухимдсангүй. Тоглолт эхэлмэгц “Номин талст”-ын залуусыг догдлол дүүрэн сайхан энерги, чин сэтгэлийн алга ташилтаар угтаж авсан юм. Энэ үдшийн тайзан дээрээс эгшиглэсэн дуу бүрийг үзэгчид даган дуулж байсан.
Хаянаагийн охин үзэгчдийг алмайрууллаа
Хамтлагийнхаа 15 жилийн ойн тоглолтдоо тус тусдаа гэнэтийн бэлэг бэлтгэжээ. А.Хаянхярваа дуучин Д.Оюунтүлхүүртэй хамтран дуулсан “Зүүдний учрал”-аараа гэнэтийн бэлгийн салхийг хагаллаа. Хамтран дуулагч нь гадаадад ажлаар яваа тул тэрбээр үзэгчидтэйгээ хамтран дуулахыг хүссэн юм.
Гэвч “Зүүдний учрал”-ын хоёрдугаар бадаг эхлэхэд эмэгтэй хүний уянгалаг сайхан хоолой сонсогдож эхэлсэн нь үзэгчдийг алмайруулав. Цэцгэн хээтэй даашинзтай, нүдний шилтэй хөөрхөн охин жижигхэн биедээ баймгүй хүчирхэг хоолойгоор “Зүүдний учрал”-ыг уянгалуулсаар гарч ирсэн нь Хаянаагийн охин Х.Танхилуун байлаа.
Хамтлагийн ахлагч Д.Батсүх “Татар ажиллагаа” киноны хувцастайгаа тайзан дээр гарч ирэн “Би чамдаа итгэдэг” дуугаа дуулсан юм. Түүний гэнэтийн бэлэг нь кинонд хамтран тоглосон жүжигчин Г.Эрдэнэбилэг, Э.Батхүү хоёр байлаа.
Мэдээж хүн бүр Т.Хангэрэл фэнүүддээ ямар бэлэг барих бол хэмээн тэсэн ядан хүлээж байв. Тэр бүр юм яриад байдаггүй Хаазаа улаан даашинзтай үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хамтаар тайзан дээр гарч ирэн “Захиа” дуугаараа үзэгчдэдээ бэлэг барилаа. Хаазаа сайхан бүсгүйчүүдтэй зэрэгцэн рок-н-ролл бүжиглэсэн нь “Номин талст”-ын фэнүүдэд тун ч их таалагдсан.
Дээгий Ц.Сарнайд гологдов
“Номин талст”-ынхан 15 жилийн ойн тоглолтынхоо тайзыг сайхан бүсгүйчүүдээр чимэглэхээ ч мартсангүй. Тэдгээр гоо бүсгүйчүүдийн сор нь “Sweetymotion”-ынхон байсан гэдэгтэй маргах хүн ховор биз ээ.
Тун удахгүй 15 жилийн ойгоо тэмдэглэх “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд нас чацуутнуудтайгаа хамтран гэнэн цайлган 18 насны гэгээн хайрын тухай дуугаар үзэгчдийнхээ сонорыг мялаасан. Тэд ийнхүү хамтлаг байгуулж байсан тэр л гэрэлт өдрүүдээрээ хамтдаа аялсны дараа “Номин талст”-ын залуус бүсгүйчүүддээ цэцгийн баглаагаар бэлэг барив.
Сэргэлэн Дээгий энэ дашрамд “Sweetymotion”-ы Ц.Сарнайд сэтгэл зүрхнийхээ үгийг дуулгаж амжив. Тэрбээр үзэсгэлэнт бүсгүйн өөдөөс харж зогсоод, хэлэх үгээ олж ядан магтсан ч эцсийн дүнд хайртай хань, хөөрхөн охин хоёрт нь мэнд дэвшүүлээд, гал улаан сарнайн баглааг өргөн барьсан.
Үзэсгэлэнт бүсгүйчүүдийг тайзны араар ормогц Хаянаа “Дээгий, чи Ц.Сарнайд тоогдож чадалгүй гологдсон учир одоо уйл” хэмээн хошигноод “Чи уйл” хэмээх шинэхэн дуугаа эхлүүлсэн билээ.
Бүсгүйчүүд Хаазаад хайртай
Тоглолтын дундуур Дээгий “Манай Хаазаа 15 жил юм ярьсангүй. Одоо жаахан яриулна байгаа” хэмээсэн нь үзэгчдэд тун ч их таалагдав бололтой. Бүгд Хаазаагийн нэрийг дуудан хашгиралдав.
Хаазаа бяцхан зальжин аргаа хэрэглэн, энэ удаа үзэгчдийн хүсэлтийг биелүүлэлгүй өнгөрч чадсан ч фэнүүд нь түүнийг юм ярихыг удаа дараа “шаардсан” учир тэрбээр аргагүйн эрхэнд амнаасаа хэдэн үг унагав. Үзэгчдийн шахалтаар юм ярих “тушаал авсан” Хаазаа “Би хэрэгтэй үедээ л дуугармаар байдаг юм аа” гэсэн ганцхан өгүүлбэр хэлээд, банзан гитараа хайрцагнаас нь гаргаж ирснээр “Номин талст”-ынхны нэгэн нууц авьяас илэрсэн. Тэд гитарчин Өөжгийтэй бүтэн жил хамтран ажилласны хувьд банзан гитарын аялгуун дор “Хэн нэгнийг мартахын тулд намайг бүү хайрлаач” хэмээх шинэхэн дуугаа дуулж сонирхуулсан.
Хаазаа хэдийгээр “Номин талст”-ын хамгийн даруухан, нууцлаг гишүүн боловч бүсгүйчүүд түүнд тун ч их хайртай аж. Гурван цагийн турш аадар мэт шаагисан алга ташилтын ихэнх нь Хаазаад зориулагдсан гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй биз ээ. Түүнийг дуулах бүрт алга нижгэнүүлж, юм яриулахаар нэрийг нь дуудаж, сүүлдээ бүр “Хаазаа, хайртай шүү” хэмээн хашхиралдаж байсан юм.
Үзэгчид суулт зарлав
Бүтэн гурван цаг үргэлжилсэн тоглолт дуусч, “Номин талст”-ынхан болон хөгжимчдийг тайзнаас буухад үзэгчид алга нижгэнүүлсээр байв. Ёстой л
“Өглөө битгий болоосой
Үүр битгий цайгаасай” гэдэг шиг.
Тэднийг таван жилийн турш тайзан дээр хамтад нь хараагүй фэнүүд нь тэднээс ийм хурдан салахыг хүсээгүй бололтой. Хөшиг аль хэдийнэ хаагдсан ч сэтгэл нь хөөрсөн үзэгчид “Номин талст, Номин талст” хэмээн хашхиралдсаар, нэлээд хэдэн минут өнгөрөхөд хэн ч суудлаасаа боссонгүй. “Номин талст” хамтлагийн залуусыг тайзан дээр эргэн гарч ирэхийг шаардан алга ташиж, суулт зарлав.
Хэсэг хугацааны дараа “Бэлтгэсэн 25 дуугаа дуулаад дуусчихсан. Одоо ямар дуу дуулах вэ” гэсээр Хаянаа хамтлагийнхнаа дагуулан тайзан дээр гарч ирэв. Тэд үзэгчдийн хүсэлтээр “Сүүлчийн удаа”, “Эх үрсийн элбэрэл” дуугаа Өөжгийгийн гитарын уянгалаг эгшигэн дор дууллаа. Үзэгчид суудлаасаа дуртай дургүй босч, концертын танхимд хоргодсоор хаалга руу зүглэсэн юм.