Монголын экспортын орлого буурлаа. Үүнээс болж төсөв алдагдал хүлээж, ам.долларын ханш өсөв. Цаашид ч энэ хэвээр байвал инфляцид нөлөөлөх нь дамжиггүй. Тиймээс ханшийг тогтвортой байлгах шаардлагатай.
Гадаад нөхцөл байдал хүндэрсэн, хятадын экспорт буурсан, санхүүгийн хямрал бодит эдийн засаг руу орж ирсэн гээд шалтгаан тоочоод байвал дуусахгүй биз. Гэхдээ манайхан болсон хойно алдааг өөрсдөөсөө бус бусдаас л хайж байх шиг. Бүх зүйлд Европын санхүүгийн хямрал л буруутай, тэр ч байтугай Тавантолгойгоос олох ёстой байсан мөнгөө олж чадсангүй гэх жишээтэй.
Үнэндээ улсын экспорт буурч, төсөв алдагдал хүлээсэнд улстөрчид, бодлого боловсруулагчид өөрсдөө л буруутай. Буруугаа нуух гэж өнөөдөр "Гадаад зах зээл дээр таван тэрбум ам.долларын бонд гаргана", "Эдийн засаг, санхүүгийн хямралыг даван туулах төлөвлөгөөг боловсруулна" гэх мэт зүйл ярьж байна.
Дэлхийн эдийн засгийн 2008 оны хямрал 2009 онд Монголд нүүрлэж, банкууд дампуурч, төсөв "өм, цөм" дутаж байсан. Хямралаас сургамж авсан гэх төр засаг тухайн үед хэрэгжих гэж байсан "Хүүхэд бүрт компьютер" гэх мэт хэрэггүй төслүүдээ "канселдсан". Гэхдээ үүнээс илүү том зарлага болох иргэн бүрт эх орны хишиг, хувь олгох амлалтуудыг 2010 он гарсаар хэрэгжүүлж эхэлсэн.
Өнгөрсөн хугацаанд хэчнээн тэрбум төгрөг дэмий үрсэн талаар энд дурьдах хэрэггүй байх. Гол нь энэ хэмжээний мөнгөөр бид эдийн засгийн суурь бүтцээ бэхжүүлж, үйлдвэрлэлээ дэмжих бүрэн боломж байсан. Улстөрчид 2009 оны сүүлчээр эдийн засгийн хямрал арай гайгүй боллоо гэж итгээд дахиад л баруун, солгойгүй цацаж эхэлсэн хэрэг. Гэтэл үнэндээ хямрал дуусаагүй байжээ.
Одоо европ хямарч байна. Цаашилбал, Хятадаар дамжин Азийн зах зээл руу "шуурга" мэт чиглэн ирж байна шүү дээ. 2009 оны хямралд ямар ч бэлтгэлгүйгээр "хэмх цохиулсан" Монголын эдийн засаг гурван жилийн дараа буюу 2012 онд ч бахь байдгаараа. Төсөв нь зэсийн үнийн хэлбэлзлээс хамааралтай байсан бол дээр нь нэмэгдээд нүүрс орж ирлээ. Тийм ч учраас сүүлийн хэдэн сард нүүрсний үнэ огцом буурахад улсын төсөв онгойж байна.
"Тавантолгойн гэрээг байгуулж чадаагүй учраас 980 гаруй тэрбум төгрөг төсөвт төвлөрөх байсан ч дутлаа" гэж УИХ-ын Төсвийн байнгын хороон дарга Ц.Даваасүрэн хэлж байна лээ. Энэ нь нэг ёсондоо төсвийн нийт орлогын бараг хувь нь болж байгаа юм. Өмнө нь Эрдэнэтийн зэсээр саалийн үнээ хийдэг байсан бол өнөөдөр Тавантолгойн нүүрс болжээ.
За нэгэнт өнгөрсөн асуудал гэж бодъё. Бэлэн мөнгө тараагаад дууссан. Харин үйлдвэр бариагүй, ажлын байр бий болоогүй. Энэ тохиолдолд улсын эдийн засгийг урагш чирж явах ёстой ганц зүйл нь гадаадын хөрөнгө оруулалт. Нэгэнт өөрсдөө ажлын байр бий болгох, үйлдвэр барих мөнгөгүй юм бол мөнгөтэй гадаадуудыг дуудах хэрэгтэй биз дээ. Гэтэл өнгөрсөн тавдугаар сард УИХ-аас урт нэртэй хоёр дахь хууль гэгчийг батлав.
Тодруулбал, стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль. Гадаад улсын төрийн өмчийн оролцоог хязгаарласан бол болох л байлаа. Гэтэл нэлэнхүйд нь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль болгочихсон. Дээрээс нь гадаад зах зээл дээр "Монгол Улс өөрөө эзэн нь байна, баялгаа монголчууд өөрсдөө ашиглана, захиран зарцуулна, иргэддээ тэгш хуваана" гэх мэтчилэн айдастай пиар хийж байна.
Шинээр томилогдсон Уул уурхайн сайд нь "Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол би огцорно" гэж мэдэгдэхээр гадаадынханд юу гэж ойлгогдох вэ. Өнгөрсөн тавдугаар сараас хойш Монголын уул уурхайн компаниудын гадаад зах зээл дэх хувьцааны үнэлгээ тасралтгүй буурлаа. Хувьцааных нь ханш буураад, орлого нь багасаад ирэхээр яаж ч экспортоо олигтой хэмжээнд барьж дийлэх вэ дээ.
Тэгэхээр экспорт буурсанд мөн л улс төрийн тэнэг шийдвэр нөлөөтэй байгаа биз. Экспорт буурлаа, гадаад худалдааны алдагдал ихэслээ гэхэд тэрнийг нөхөж байх ёстой зүйл нь гадаадын хөрөнгө оруулалт байдаг. Гэтэл шинээр баталсан балагтай хуулийн "ачаар" гадаадын шууд хөрөнгө оруулалт тавдугаар сараас хойш огцом багасав. Жилийн дүнгээрээ 31 хувиар буурсан гэдгийг Монголбанкны албаны эх сурвалж мэдээлсэн.
Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт их орж ирж байна. Энэ хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээнд зохицуулах шаардлагатай. Гэхдээ хөрөнгө оруулагчдыг үргээж болохгүй. Үнэндээ улстөрчид сонгуулийн өмнөхөн ард түмэнд таалагдах гэж л энэ хуулийг баталсан. Эх орныхоо баялгийг бид өөрсдөө мэдэж, "Эзэн нь юмаа, эрэг нь усаа" гэгчийг л харуулах гэж оролдсон хэрэг. Үүнийх нь сөрөг нөлөө эдийн засагт мэдрэгдэж эхэлж байна.
Гадаад худалдааны алдагдал нэмэгдэж, экспортын орлого буурч, хөрөнгө оруулалт татарч байна. Хямрал хаяанд ирлээ. Гэтэл улстөрчид дахиад бүр Оюутолгойн гэрээний Монголын талын эзэмшлийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг дээр л анхаарлаа хандуулах жишээтэй. Бас л нөгөө ард түмэнд таалагдах гэсэн популист яриа. Үүний цаана эдийн засгийн ямар их хор, хохирол ирэх вэ гэдгийг улстөрчид тооцоолоогүй. Эсвэл тооцоолсон ч зүгээр л лаг болж харагдах гэсэн хэрэг.
Энэ мэтээр улс төрийн популист, тэнэг бодлогуудыг яриад байвал бараг дуусахгүй биз. Гагцхүү өнөөдөр хямрал хаяанд ирчихээд байхад Монгол Улс ямар ч бэлтгэлгүй сууж байна. Үүнд зөвхөн улс төр л буруутай. Европ биш Монгол Улс өөрөө буруутай гэсэн үг.
Л.Энхдэлгэр