Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар огт зөвшөөрөл аваагүй хоёр барилгын газрыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Ингэхдээ тухайн хоёр барилгыг нураах, улсын өмч болгох эсэхийг НИТХ-аас шийдэхээр тогтсон юм.
Тухайлбал, СХД-ийн 18 дугаар хороонд “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн барьж буй орон сууцны барилга болон СБД-ийн тавдугаар хорооны нутагт “Авзага трейд” ХХК-ийн барьж буй барилгын газрыг эргүүлэн улсын өмч болгох шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргаад байгаа билээ. Гэтэл дээрх хоёр барилгын асуудал хотын даргын хэлснээр тийм ч амар нэг тийш болгохгүй бололтой. Учир нь “Авзага трейд” болон “Тэмүүлэнбаатар” компаниуд барилгын ажлаа эхлэхдээ бүх зөвшөөрлийг журмын дагуу авсан хэмээн мэдэгдэж байна. Түүгээр ч зогсохгүй “Тэмүүлэнбаатар” ХХК нийслэлийн удирдлагуудаас ташаа мэдээллээ залруулахыг шаардлаа.
Уг нь НМХГ-ын дэд бүтцийн хяналтын хэлтсээс дээрх барилгуудад шалгалт хийж барилга барих олон зөвшөөрлөөс нэгийг нь ч авалгүй барилгын ажлыг эхлүүлсэн гэж мэдэгдэж нураахаар болчихоод байсан. НМХГ-ын дэд дарга М.Ням-Очир “”Тэмүүлэнбаатар” ХХК-д удаа дараа мэдэгдэл хүргүүлж акт тогтоосон. Одоог хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа” гэж хүртэл хэлж байлаа.
Харин нөгөө талаас “Тэмүүлэнбаатар” ХХК-ийнхан “Бид барилгын зөвшөөрлөө авчихсан байхад худал мэдээлэл өгч байна. Бидэнд нэг ч удаа мэдэгдэл ирээгүй. Манай барилгын үйл ажиллагааг ч зогсоогоогүй” гээд зүтгээд байдаг. Чухам хэнийх нь зөв болох нь одоогоор тодорхойгүй байна.
Нийслэлд баригдаж байгаа олон барилгыг нэг бүрчлэн шалгах хүчрэхгүй байгаа мэргэжлийн хяналтын байгууллагынхан уу, эсвэл ганц зөвшөөрөл авчихаад түүнийгээ барилгын зөвшөөрөл гэж ойлгоод явдаг барилгын компанийн эзэд үү. Нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын жагсаалтад нэг барилгыг тодорхойгүй гэж тодорхойлсон байсан. Өөрөөр хэлбэл, энэ барилга хаана баригдаж байгаа, хэн барьж байгаа нь тодорхойгүй гэсэн үг. Тэгсэн хэрнээ зөвшөөрөлгүй гэх жагсаалтад орчихсон. Үүнтэй адилаар НМХГ-ын байцаагч нар хаана ямар барилга баригдаж байгааг нэг бүрчлэн мэдэхгүй болохоор аль таарсан барилгаа зөвшөөрөлгүй гээд нэрлэчихсэн юм уу, эсвэл барилгын компаниуд нь нэг ч зөвшөөрөл авалгүй барилгын ажлаа эхэлчихээд нийслэлийн удирдлагуудыг зөвшөөрөлгүй барилгуудын асуудлыг эхнээс нь цэгцлэх гэж ядаж байх хооронд зөвшөөрлүүдийг нь сэмхэн авчихсан юм уу, бүү мэд.
“Тэмүүлэнбаатар” ХХК-ийн захирал Д.Эрдэнэчимэг өнгөрсөн баасан гарагийн орой Нийслэлийн засаг даргын орлогч Н.Гантөмөр болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзаад зөвшөөрөл аваагүй гэдэг мэдээлэл нь худал болохыг тогтоосон учраас залруулга гаргахаар болсон гэж байсан. Харин нийслэлийн захирагчийн албанд энэ тухай ямар ч мэдээлэл байхгүй байв. Мөн “Авзага трейд” ХХК-ийн борлуулалтын ажилтнаас барилгын газрыг нь чөлөөлөх болсныг юу гэж үзэж байгаа талаар тодруулахад “Манай компани барилгын ажил эхлэхдээ зөвшөөрлөө авчихсан. Яагаад энэ жагсаалтад оруулсныг хэлж мэдэхгүй байна” гэв.
Дээр нь Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжаар нийслэлд зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын ус, дулаан, цахилгааныг тасалж байгаа. Энэ дагуу “Тэмүүлэнбаатар” компанийн барьж буй барилгын цахилгаан, дулааныг таслах ёстой. Гэтэл ингээгүй хэрнээ гурван жилийн өмнө энэ компанийн ашиглалтад оруулсан орон сууцны цахилгаан, дулааныг тасалчихсан байгаа юм. Хөхөө өвлийн хүйтэн хаяанд тулчихсан энэ үед тус байрны 40 гаруй айл ус ч үгүй, тог ч үгүй болчихоод байгаа хэрэг. Одоо энэ байрны айлууд лаа асааж гэрэл гарган, гаднаас ус авч, хийн плиткан дээр хоолоо хийж байгаа аж.
Байрны тогийг арав гаруй хоногийн өмнө тасалсан бөгөөд энэ талаар оршин суугчдаас тодруулахад “Энэ байрыг улсын комисс хүлээж аваагүй юм гэсэн. Хүлээж аваагүй байсан ч гэсэн өвөл болж байхад ийм олон айлыг ингэж болохгүй шүү дээ” гэлээ. Үнэхээр 40 гаруй айлыг ингэж юу, юу ч үгүй хаяж болж байгаа юм болов уу. Энэ байрны нялх нойтон хүүхдүүдээс эхлээд насанд хүрсэн олон хүн өвчин ороож эхэлжээ.
“Тэмүүлэнбаатар” компанийн нярав н.Эрдэнэтуяагаас барилгыг нь нийслэлийн өмчид шилжүүлэх болсон шийдвэрийн талаар тодруулсан юм.
-Танай компанийн барьж буй барилга зөвшөөрөлгүй барилгуудын жагсаалтад орсон төдийгүй, газрын зөвшөөрөл хүртэл байхгүй учраас ойрын хугацаанд нураах эсвэл нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэр гарчихлаа. Яагаад зөвшөөрөл авалгүй барилга бариад байна вэ?
-Энэ барилгын зөвшөөрлийг манай компани авсан. Харин зөвшөөрөл авахдаа компанийн нэр дээр биш захирал Б.Эрдэнэчимэг өөрийнхөө нэр дээр авсан юм билээ. НМХГ-аас манай барилгын зөвшөөрлийг шалгахдаа компанийн нэр дээр шалгасан учраас ямар ч зөвшөөрөл аваагүй гэж гарсан байна.
-Яагаад дөнгөж одоо л нийслэлийн удирдлагуудад хандаж байгаа юм бэ. Өмнө нь НМХГ-аас энэ барилгын ажлыг зогсоож акталсан биз дээ. Тэр үед нь зөвшөөрлөө үзүүлэхгүй яасан юм бол?
-НМХГ-аас бидэнд ямар ч акт өгөөгүй.
-Танай барилгын ажил одоо зогсчихсон гэж байна шүү дээ?
-Тийм. Гэхдээ санхүү мөнгөний асуудлаас болоод барилгын ажил зогсчихоод байгаа юм. Түүнээс биш гаднаас энэ барилгын ажлыг зогсоогоогүй.
Н.Санжаасүрэн