logo
TV ZONE шинэ дугаартаа “Торго” салоны загвар өмсөгч Ж.Энэрэлийг танилцуулж байна

TV ZONE шинэ дугаартаа “Торго” салоны загвар өмсөгч Ж.Энэрэлийг танилцуулж байна

2011/07/09
Олон гайхамшигт түүхт ойтой давхацсан,үндэсний их баяр наадмын энэ үеэр TV ZONE сэтгүүлийн шинэ дугаар уншигч таны гар дээр очиход бэлэн боллоо. Бид энэ удаагийнхаа дугаарын зочноор “Торго” салоны загвар өмсөгч Ж.Энэрэлийг танилцуулж байна. Түүний “Үндэсний хувцасаа өмсөхөд омогших сэтгэл төрдөг” хэмээх сонирхолтой ярилцлагыг уншаарай.  Харин манай амттай булангуудын эхных нь болох оддын шар хуудаснаас мэдээж SHUUM.MN-тэй хамтран бэлтгэж байгаа “Өнцөг” булан. Энэ удаад бид МУГЖ, дуучин Т.Баясгаланг онцолж байна.  Мөн уламжлалт мэндчилгээний зан үйл болох, ханцуй дотроо чимээгүйхэн зөрүүлдэг монголын олны танил эрчүүдийн чухам ямар хөөргөөр гангардаг тухай, Саяхан урлагийн ертөнцөд хөл тавьсан, муурын гунхсан алхааг санагдуулах дуулж, бүжиглэж бас загвар өмсдөг “Catwalk” хамтлагийн тухай, Монголын рок попын ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө төрх, имиж, дуулж буй дуугаараа ч байнга олны анхаарлын төвд байсаар ирсэн Киви хамтлаг “Гурван сэтгэл, нэг хүсэл” нэртэй кино дэлгэцийн уран бүтээл хийж байгаа тухай, Мөн байнга л загвар өмсөгч бүсгүйчүүдтэй орооцолдож явдаг алтны магнат Ц.Мянганбаяр доктор болж, эрдэм шинжилгээний ажил хийж байгаа тухай. Энэ бүхнийг та зөвхөн TV ZONE сэтгүүлийн шар хуудаснаас унших боломжтой.  Нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудыг байнга хөндөж байдаг энэ удаагийн ЭНЭ СЭДВЭЭР… буланд “Наадмын өнгөнд өөрчлөлт орох уу?” хэмээх наадам тойрсон шүүмжлэлтэй асуудлуудыг хөндлөө. Үзэг, цаас нийлүүлсэн ЭНЭ СЭДВЭЭР… уншиж, уншигч та нэгийг ойлгож, нөгөөг тунгаан бодох бизээ.  Уншигчдын маань талархлыг хүлээгээд байгаа “Надад нэг асуулт байна” буланд хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль болон хөдөлмөрийн чадвар, тэтгэмжийн даатгал, эрүүл мэндийн дүгнэлтийг хэрхэн гаргуулах талаарх асуултыг манай уншигчид ирүүлжээ.  Та бүхэн хариултаа хуулийн зөвлөхөөс авсан албан ёсны тайлбараас уншаарай. Бидэнд хандан хариулт хэрэгтэй “нэг” асуултаа илгээсэн уншигч танд баярлалаа. Мөн түүхэн тэгш ой давхцаж буй энэ өдрүүдэд 19 дэх жилтэйгээ золгож буй UBS телевизийн нийт уран бүтээлч нар өөрсдийн уран бүтээл, баяр наадмын нэвтрүүлгүүдээ өөд өөд нь уншигч, үзэгч олон та бүхэндээ хүргэхээр бэлдэж байна.
Харин ямар ямар нэвтрүүлэг, уран бүтээлүүдийг хэрхэн хүргэх тухай товч мэдээллийг уншигч танд “Zone news” танилцуулж байна. Та сувгаа UBS дээр тааруулаарай.  Уншигч таны завтай цагийг сонирхолтой мэдээллээр зугаацуулахаар “Борооны тухай сонирхолтой баримтууд”, Дэлхийн тэрбутнууд болон Холливудын хамгийн дур булаам бүсгүйчүүдийн талаар хүргэж байна. Энэ удаагийнхаа эрүүл мэнд булангаар баяр наадмын үеэр хоол хүнсээ хэрхэн зөв тохируулан хэрэглэх тухай бэлтгэлээ. Харин бид уншигч бүсгүйчүүддээ Fashion булангаар 2011 оны эмэгтэй аксессуарын чиг хандлагийг хүргэж байна. Бүсгүй та өөрийн аксессуараа зөв тодорхойлоорой.  Мэдээж бяцхан уншигч нартаа зориулсан үлгэр, оньсого, буддаг зургуудаас эхлээд сонжоонд дуртай сонжоочдын зугаа, үгийн сүлжээ, судоку, шидэт зураг гээд Зав гарлаа булан иж бүрнээрээ танд хүрч байна.  Долоо хоног тутмын сэтгүүлийн чухал мэдээллүүдээс гадна Монголын бүхий л телевизүүдийн хөтөлбөрүүд мэдээж бэлтгэгдлээ. Мөн Оросын хамгийн сонирхолтой сувгууд ч бидэнд хөтөлбөрөө ирүүллээ.

TV ZONE сэтгүүлээ гэр бүлийнхээ гишүүн болгосон уншигч танд баярлалаа. Та бүхэн сайхан наадаарай.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш