Эрхэм хархүү та хэн нэгэн бүсгүйд дурлажээ. Бага бус хугацаагаар хамт байсан ч тэр бүсгүйнхээ мөн чанаруудыг төдийлөн сайн мэдэж чадаагүй байж мэднэ. Тэгээд ч хүнийг таньж мэднэ гэдэг нэг өдөр, нэг cap, нэг улирал, нэг жилийн асуудал бус. Хэн болохыг нь таньж мэдэхийн тулд олон жил үерхэх хэрэгтэй. Гэхдээ хэн нэгнээс тусламж авч хайртай бүсгүйгээ хэн болохыг нь мэдэх гэж яарч байгаа бол сонжоогоор сонжиж байгаарай. За ингээд өнгөөр сонжих ажилдаа оръё.
Хөх өнгө: Ийм өнгөнд дурламтгай хүүхнүүд тайван төлөв томоотой, бүгдийг итгэл төгс хийж чаддаг. Тэд буйдан дээр хэвтэн ном унших, амрах эсвэл ямар нэг чухал зүйлийн талаар ярих дуртай байдаг. Тэд нөхөрлөлдөө үнэнч.
Ногоон өнгөд дурламтгай хүүхнүүд ганцаардамтгай, хайртай хүнээсээ хайр халамж их шаарддаг. Тэд хичээнгүйлэн суралцах хүсэлтэй, чин сэтгэлээсээ ханддаг, хуучинсаг үзэлтэй, аливаа өөрчлөлтөөс аймтгай бүсгүйчүүд байдаг.
Улаан өнгө: Цус, эрүүл мэнд, эрч хүчний өнгө. Энэ эмэгтэй юунаас ч айдаггүй, заримдаа эмч нарын зөвлөгөөг ч тоохгүй байх нь бий. Ер нь “улаан өнгөнд дурламтгай” хүүхнүүд хөдөлгөөнтэй, тайван бус байдаг. Тэд амжилтанд хэт дуртай, дэндүү хувиа хичээсэн хүн байх магадлалтай.
Шар өнгө: Оюунлаг, шашны талын өнгө. Таны хайртай бүсгүй мөрөөдөгч, уран сэтгэгч санаачлагч, хошигногч байж чаддаг. Ийм хүүхнүүд ямар нэгэн сайн сайхан зүйлд итгэдэг. Хааяа тэднээс хариуцлагагүй, шийдвэр гаргадаг, ажил хэрэгч бус зэрэг “муу” зан чанарууд илэрдэг.
/Хань/