Сирид химийн зэвсэг хэрэглэж болзошгуй гэж Ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи үзэж, үүнд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлэв. Ийн зэвсэг хэрэглэх нэг ч улс тууний дотор холбоотноо Иран дэмжихгуй гэж сайд Нью -Йоркод мэдэгдлээ. Сирийн химийн зэвсгийн тойронд олон улсын хэмжээнд дэгдээсэн хэнээрхэл бол АНУ-аас явуулж буй суртал нэвтруулэг л юм гэж өчигдөр Сирийн ГХЯ-ны тэргүүн Валид Муаллем мэдэгдлээ. Дипломат ажилтны хэлснээр АНУ Сирийн ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг түлхэн унагахын тулд тус улсад химийн зэвсэг хэрэглэх аюулын тойронд хэнээрхэл дэвэргэжээ. Муаллем «Аль-Маядин» телевизийн сувагт ярилцлага өгч, Сири еерийн ард тумний эсрэг химийн зэвсэг хэрэглэж чадахгуйг онцлов.