БНАСАУ-ын ГХ-ийн дэд сайд Пак Ен Кил НҮБ-ын ЕА-ейн чуулган дээр хэлсэн үгэндээ Солонгосын хойгийн байдлыг даамжруулж байна гэж Өмнөд Солонгос, АНУ хоёрыг зэмлэв. Сеул Пхеньян хоёр цөмийн дайны ирмэгт тулсан гэж тэрээр мэдэгдсэн тухай өнөөдөр британийн «Дейли телеграф» сонин мэдээллээ. БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгчийн хэлснээр Солонгосын хойг дэлхийн хамгийн аюултай халуун цэг болсон. Нэг л оч цөмийн дайн дэгдээхэд хүргэж мэднэ .