logo
Зүүн Хятадын тэнгис дэх маргаантай байгаа Сэнкаку арлын ойролцоо хятадын 6-н хөлөг онгоц үзэгдсэн байна

Зүүн Хятадын тэнгис дэх маргаантай байгаа Сэнкаку арлын ойролцоо хятадын 6-н хөлөг онгоц үзэгдсэн байна

2012/10/03
Токио, Бээжин хоёрын хоорондох маргааны шалтаг болсон Зүүн Хятадын тэнгис дэх Сэнкаку арлын ойролцоо хятадын 6-н хөлөг онгоц үзэгдсэн байна. Хятадын хөлөг онгоцууд арлын ойролцоо байрлаж байгаа боловч Япон улс өөрийн усан хил гэж үзэж байгаа ай савд орж ирээгүй байна гэж японы эргийн хамгаалалтын албанаас мэдээлсэн байна. Токио 9-р сарын эхээр энэ ольтрог аралын гурвыг нь хувь хүнээс худалдаж авах тухай зарласны дараа Сэнкаку арлын эргэн тойрны байдал хурцадсан юм. Дяоюйдао арал бол манай нутаг дэвсгэр гэж Хятад улс шууд мэдэгдсэн юм. Үүний дараа Хятадад японы эсрэг олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэж японы компаниудыг сүйтгэж эхэлсэн юм. Энэ дипломат маргаан хоёр талын эдийн засагт асар их хохирол учруулаад байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш