logo
А.Сүхбат аваргын 21 насаар дүү залуухан эхнэр солонгост сурдаг оюутан залуутай хайр сэтгэлийн холбоотой байжээ

А.Сүхбат аваргын 21 насаар дүү залуухан эхнэр солонгост сурдаг оюутан залуутай хайр сэтгэлийн холбоотой байжээ

2012/10/03
Хүний амьдрал гэдэг баян. Ялангуяа хэзээ ч хаашаа ч яаж ч эргэж магадгүй учраас тааж тааварлахын аргагүй байдаг. Даян аварга А.Сүхбатын гурав дахь эхнэрээр тодорч, түүний үр хүүхдийг гаргаад байгаа Нийслэлийн 97-р сургуулийг төгссөн Н.Гарамханд багаасаа спортын гимнастикаар хичээллэж, гадаад дотоодын олон тэмцээнд оролцсон бөгөөд 15-н насандаа спортын мастер цол хүртэж, 2009 онд гимнастикийн төрлөөр Монголын тав дахь ОУХ мастер цол хүртсэн түүнээс 21 насаар дүү бүсгүй бий. Олимпод оролцох хүсэлтэй хэмээн өдөр тутмын нэгэн сонинд ярилцлага өгч байсан Н.Гарамханд гэгч энэ жаахан бүсгүй А.Сүхбат аваргатай учирахаасаа өмнө Солонгост сурдаг оюутан залуутай хайр сэтгэлийн холбооотой байсан гэнэ. Залуу хосууд бие биенийхээрээ орж гардаг, хамтдаа амьдарна гэж мөрөөддөг, эцэг эх нь ч тэдний харьцааг сайн мэддэг байсан учраас А.Сүхбат аваргын энэхүү амрагийн явдалд олон хүн дургүйцэж байгаа аж. Ялангуяа хайртай охиноо аваргад алдсан залуу сэтгэл санаагаар унаж, тун хэцүү байдалтай байсан хэмээн олон хүн ярьж байх юм. Ирээдүйтэй, сайн тамирчин, бас өөрийн гэсэн зорилготой тодорхой амжилтанд хүрсэн охиноо өөрөөсөө 21 насаар ах урьд нь амьдрал зохиож явсан эртэй хэлхээ хоблоотой болж үр хүүхдийг нь гаргах болсонд А.Сүхбат аваргын шинэ хадмууд тийм ч таатай байгаагүй нь мэдээж. Н.Гарамханд бүсгүй блог хөтлөж, харь газар суугаа хайртай залуудаа захидал бичиж, хамтдаа авахуулсан зурагнуудаа цахим ертөнцөд нийтлэж байсан нь өнөөдөр олны анхаарлыг татаж байна. Тэрбээр  http://garamkhand.blogspot.com хаяг нээж, өөрийнхөө тухай, аав ээж, хайртай залуугийнхаа тухай, бас түүндээ бичсэн захидлуудаа хоёр жилийн өмнө дэлгэн тавьжээ.
Үргэлжлэл...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш