logo
Д.Сосорбарамын солиорол

Д.Сосорбарамын солиорол

2012/10/03
Өнөөдөр манай улсад алдар нэр, албан тушаалаараа далайлган олон хүн алба, амины олон асуудлаа зохицуулж, цэгцэлдэг болсон нь нууц биш. Хүмүүс ч үүнийг нь бараг байх ёстой зүйл мэт ойлгоод хэвшчихсэн байдаг билээ. Хэд хоногийн өмнө ийм нэгэн сүр дуулиантай үйлдлийг Монгол Улсын Гавьяат жүжигчин, Ерөнхийлегчийн соёл, урлагийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Сосорбарам гаргасан байна.
Өнөө жил Монгол Улсад гахайн хавдар, халдварт гепатит зэрэг өвчнүүдийн дэгдэлт гаарч олон хүүхэд эдгээрт нэрвэгдээд байгаа билээ. Эл халдварт өвчнүүд хэний ч хүүхдийг ялгалгүй тусч, Халдварт өвчин судлах үндэсний төв ачааллаа даахгүйд хүрээд байгаа юм. Бид халдварт шар гэж олны хэлж заншсан гепатит өвчинг бохир гарын өвчин гэж нэрлэдэг байсан цаг өнгөрөв бололтой.

Хүүхдүүд дархлаа нь суларсан л бол энэ өвчнийг агаар дуслын замаар тусах аюултай болжээ. Сүрьеэ, халдварт гепатит зэргийг амьдралын боломжгүй хүмүүс, хүүхдүүд тусдаг хэмээн ойлгож явсан цаг өнгөрсөн байна. Өдгөө ХӨСҮТ-д ийм өвчин тусч эмчлүүлж байгаа хүмүүсийн нэлээдгүй хэсгийг боломжийн амьдралтай айлуудын хүүхдүүд эзэлж байгаа гэнэ.

Орны асуудал хүндхэн байгаа энэ үед үе үе нэр алдартай хүмүүс тийшээгээ утас цохиж сандаргадаг болсон гэнэ шүү. Саяхны нэг өдөр МУГЖ Д.Сосорбарам тус эмнэлэгрүү утасдаж “Би Гавьяат Сосорбарам байна. Хүүхдээ хэвтүүлэх хэрэгтэй байна. Яаралтай ор гаргаж өг хэмээн лүндэн буулгасан аж. Мэдээж хэрэг, тэр тусгай төлбөртэй өрөө нэхсэн нь тодорхой.

Эмч нар учир байдлаа хэлсэн ч гавьяат маань тийм өрөө яаралтай гаргаж өгөхийг захиран хүсчээ. Ерөнхийлөгчийн соёл, урлагийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаа МУГЖ Д.Сосорбарамын ач хүү шарласан тул тийнхүү тус эмнэлгийнхнийг сандралд оруулсан байна. Иймээс эмчилгээний хугацаа нь хараахан дуусах болоогүй байсан өвчтөн хүүхдүүдийг эмч нар арга гэрт нь гаргахад хүрчээ.
Эх сурвалж:”Маш Нууц”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш