logo
Эрдэмтэд жоомыг эрэл хайгуулын ажилд ашиглана

Эрдэмтэд жоомыг эрэл хайгуулын ажилд ашиглана

2012/10/04
Ахуйн шавьж болох жоом шар өвчин тараадаг гэж үзэн сэжиглэдэг. Тэгвэл АНУ-ын Хойд Калифорнийн Их Сургуулийн профессор доктор Оскард жоомонд дуртай. Тэрээр 6 хөлт бяцхан найзыгаа хүнд тустай зүйлд ашиглахаар туршилт хийж эхэлжээ. Эрдэмтэд жоомны нуруун дээр удирдлагатай чип суулган төв мэдрэлийн эрхтэнтэй холбосон байна. Америк эрдэмтдийн үзэж байгаагаар удирдаж залж чиглүүлж болдог жоомны нуруун дээр бичил камер эсвэл микрофон суулган нуранги дороос хүмүүсийг эрж хайх ажилд ашиглах юм байна. Тэд зориулалтын бичил электродуудыг жоомны тэмтрүүлтэй холбосноор жоомны хаашаа явах замыг нь зааж өгч чиглүүлнэ. 3 дахь электродын жоомны ард суулгаж өгсөн. Тэгснээр шавьж идэгч бусад амьтнаас хамгаалагдах юм байна. Жоомыг үзэн яддаг, жоомноос айдаг хүмүүс байдаг. Харин эрдэмтдийн тусламжтайгаар жоомыг хүний амь нас аврах, хүний бие багтахгүй, камер дуран багтахгүй жижиг нүхээр орж, гарч чадах шавьжийг байгалийн гамшиг болон дайн байлдаанаас болж нурангид даруулсан, гэмтэж бэртсэн хүнийг эрж хайхад ашиглах боломжтой болж байна. Эрдэмтэд олон жилийн хугацаанд туршилт хийсэн. Доктор Оскардын үзэж байгаагаар жоомыг удирдлагаар удирдах гэдэг нь морь жолоодож байгаатай адил юм байна. Хүмүүс морийг 4 мянган жилийн турш адгуулж, амьдрал ахуйдаа хэрэглэсээр ирсэн. Тиймээс жоомноос айж үзэн ядах хэрэггүй. Өвчин тараагч шавьж гэхээсээ илүүтэйгээр хүний аж амьдралд хэрэглэж болох бионик шавьж гэж ойлгох нь зөв юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш