Ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлж, анхдагч нь байж, хэрэглэгчдийн таашаалыг хүртээд байгаа Айпль компани 5-р үеийн iPhone утсаа худалдаанд гаргаж шуугиулаад байгаа. iPhone-5-ийг худалдаанд гарахаас өмнө шинэ загвар жижигхэн дэлгэцтэй, урдны загваруудаасаа нээх өөрчлөгдөөгүй. Сүлжээ унадаг, цэнэгээ удаан барьдаггүй гэх гомдоллогчдын бодол санаа интернат цахим ертөнцөөр тархаж байсан. АНУ iPhone-ыг доош хийж, дооглосон Samsung galaxy S3-аас муу мэтээр Samsung компани сурталчилж байсан. Тэгвэл iPhone-5 худалдаанд гарлаа гэсэн мэдээлэл тархснаас хойш 24 цагийн дотор урьдчилсан захиалга 2 саяд хүрсэн. iPhone-5 юугаараа бусад гар утаснаас илүү вэ? Хичнээн муулуулж байсан ч гэсэн яагаад хэрэглэгчдийг тэгтлээ татаж нойргүй хонуулж байна вэ? Ажиглагчдын үзэж байгаагаар iPhone-5 шалтгаан байгаа аж. 5-рт дэлгэц болон хэмжээ. Шинэ загвар урдны загвараасаа 18 хувь нарийссан. 20 хувь хөнгөн. 4 инчийн дэлгэцтэй болж уртассан. Кино клип үзэхэд тохирсон дэлгэцтэй болж, нэг гараараа ажиллуулж болохуйц авсаархан болсон. Өөрөөр хэлбэл Samsung-тай адил 2 гараар ажиллуулдаг хэт том дэлгэц, хэлбэр хэмжээгүй. 4-рт үнэ цэнэ. Одоо дэлхий дээр худалдаалагдаж байгаа аль ч андройд ухаалаг гар утаснаас iPhone л үнээ алдаггүй. Бас бат бөх. 3-рт CPU буюу процессор. Айпль компанийн зохион бүтээгчид маш богино хугацаанд олон үйлдэл хийдэг А-6 гэдэг процессор бүтээсэн. Судалгаанаас харахад Хамгийн бага хугацаанд үйлдэл хийдэг нь А-6 байгаа бол хамгийн хоцрогдсон бүдүүлэг нь NOKIA LUMIA байна. 2-рт LTA буюу утасгүй интернетийн систем. Хуучин хэрэглэгдэж байсан, интернетед орох гэж өдөржингөө уншуулж хүлээдэг байсан 3G-гийнцаг үе ард хоцорчээ. 1-рт эдийн засгийн хувьд хэмнэлттэй. iТunes данс нээлгээд хүссэн апликэйшноо татаад авна. Ихэннх апликэйшн үнэ төлбөргүй болсон. Samsung болон бусад брэндийн утас хэрэглэдэг хүмүүс iPhone-5-ийг муулж байж болох ч өнөөдөр бодит байдал ийм байна. Зах зээл бүхнийг харуулж байна. Зах зээл ухаалаг гар утасны салбарт тэргүүлж байгаа iPhone-5 утсанд иймэрхүү дүн тавьж байна.
Shuum.mn
Shuum.mn