Эхнэр нь гадны иргэний аминд хүрч шүүхээс насаараа хорих ял авч Хятадын улстөрд дуулиан шуугиан тариад байсан Чончин хотын Коммунист Намын (ХКН) дарга асан Бо Шилай намаасаа хөөгдлөө. Ингэснээр түүний улс төрийн карьер төгсч байна. Хятадын Коммунист Намын шийдвэр гаргагчид Бо Шилайг авлигалын хэрэг, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, гэр бүлээс гадуур зүй бус харилцаанд орсон зэргээр буруутгаж намаас хөөсөн байна. Мөн эхнэр нь Их Британийн бизнесмэний аминд хүрсний дараа хэргийг нуун дарагдуулахын тулд хууль сахиулагчдыг авлигадсан хэрэгт буруутгасан хэмээн Хятадын Синхуа агентлаг мэдээлсэн байна. Бо Шилай Чинчоны Коммунист намын дарга байхдаа бусдад авлига өгсөн. Бусдаас авлига авсан гэх шуугиан дуулианаас болж нэр хүнд нь унаад байсан юм. Хятадын Үндэсний Конгрессийн 18-р чуулга уулзалт болохын өмнө Бог намаас хөөсөн нь Хятадын Коммунист нам дотроо бужигнантай байна. Эрх мэдлийн төлөөх ширүүн өрсөлдөөн явагдаж байна гэж шинжээчид үзэж байна. Бо Шилай эрх мэдэлтэй байхдаа Чончин хотын иргэдийн нийгмийн хангамжийг эрс дээшлүүлж, олны танил болсон. Нэр хүнд нь өссөн нь одоогийн Хятадын засгийн эрхэнд байгаа эдийн засгийн шинэчлэлтийг дэмжигчдийн дургүйг хүргэсэн. Хүчтэй өрсөлдөгч гарч ирснийг эрт дээр нь дарах гэсэн одоогийн эрх баригчдын явуулга гэж шинжээчид үзэж байна. Бо Шилайг Чончин хотын дарга байхад Их Британийн бизнесмэн Нэйл Хэйвүүд буудалдаа хорлогдсон байдалтай олдсон. Түүний амиа алдсан явдалд Богийн эхнэр Гу Кайлайг буруутгаж саатуулсны дараа Бо Шилайтай холбоотой шуугиан дэгдэж эхэлсэн юм. Гу Кайлай хүүгийнхээ амийг хамгаалах зорилгоор Нэйл Хэйвүүдийг хорлож аминд нь хүрсэнээ хүлээсэн байна. Гу Кайлайтай хамт уг хэргийг нуун дарагдуулсан гэдэг үндэслэлээр Чончин хотын цагдаагийн дээд албан тушаалын 4 хүнийг мөн баривчилж торны цаана суулгасан юм. Бог дэмжигчид түүнийг шийдэмгий зоригтой улс төрч. Шинэчлэгч, Хятадын улс төрд бугшсан идээ бээрийг шахаж, намын доторх эрх мэдэлтнүүдийн хуувилдааныг ил болгосон гэж үздэг бол. Түүнийг эсэргүүцэгчид Дундад улсын эрх баригчдын эсрэг бодлого явуулдаг нэгэн гэж үздэг юм. Хятадын улс төр бужигнаж байна.
Shuum.mn
Shuum.mn