logo
Хоёр улсын арлын эзэмшлийн маргаан японы эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

Хоёр улсын арлын эзэмшлийн маргаан японы эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

2012/10/04
Японы алдарт Фүжи уулыг мэдэхгүй хүн байхгүй. Фүжи уулын оргил энэ жил бараг цасгүй байна. Галт уулыг тойрон жуулчдад зориулсан, засч тохижуулсан үзвэр үйлчилгээний газар болон зочид буудал байдаг. Хятад жуулчдын хувьд зуны амралтаараа очих хамгийн дуртай газруудын нэг бол Фүжи. Гэтэл энэ удаад Хятад жуулчдын тоо эрс цөөрчээ. Учир нь Япон болон Дундад улсууд  арлын эзэмшлийн маргаан үүсгэж, харилцаа нь хурцдаад байгаа. Үүнтэй холбогдуулан Хятад жуулчид Японд жуулчлахаар захиалга өгөөд байсанаа  цуцалж эсэргүүцлээ илэрхийлжээ. 5 одтой буудлыг эзэмшдэг захирал Тогава Ёошиакигийн ярьж байгаагаар нийт амрагчдын 40 хувь нь Хятад. 2 улсын арлын эзэмшлийн маргаан хурцадсан өнгөрсөн хэдхэн хоногт 4500 орчим Хятад жуулчин захиалгаа цуцалжээ. Энэ нь Тогава Ёошиакиг 500 мянган  долларын алдагдалд оруулжээ. Токиогийн томоохон худалдааны төвийн хажууд байрладаг үйлчилгээний газруудын орлого ч буурсан байна. Хөтөчийн ажилтай Мицу Мацумото Хятад жуулчдыг хүлээн авдаг. Түүний ярьж байгаагаар Хятад жуулчдын 80-90 хувь нь захиалгаа цуцалжээ. 2 улсын маргаан зөвхөн япон иргэдэд сөргөөр нөлөөлөөгүй. Японд ажиллаж амьдарч, бизнес эрхэлдэг 700 гаруй Хятад хүмүүсийн хувьд хүндрэлтэй байдалтай болоод байна.  Хятад жуулчдад зориулж үйлчилгээ үзүүлдэг байсан Хятад зоогийн газрын эзэн Ли Шао Му Японд ирээд 25 жил болж байна. Тэрээр Хятадад байгаа Япон угшилтай бизнес, үйлдвэр, худалдааны газрууд Японыг эсэргүүцсэн жагсагчдын гарт өртөж сүйрч байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Мөн түүнийхээр Японы эсрэг жагсаал цуглааныг Дундадын эрх баригчид зориуд зохион байгуулж жагсагчдыг өөгшүүлж байгаа юм байна. Гэхдээ барагтай бол жагсаал цуглаан хийдэггүй Хятадын ард түмний хувьд үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байна гэдэг нь том дэвшил юм байна. Бизнес эрхлэгчдийн таамаглаж байгаагаар тэдний үйл ажиллагаа эргэж хэвэндээ ороход доод тал нь 6 сар болох юм байна. Хятад, Япон, бизнесмэнүүд, иргэдийн  аль аль нь арлын эзэмшлийн маргааны асуудал тайван замаар шийдэгдээсэй гэж хүсч байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш