Оросын Локомотив Ярославль хоккейн багийн тоглогчид харамсалтайгаар амиа алдсанаас хойш 1 жил болж байна. Ярославль гэхээр хүн болгоны толгойд хоккей орж ирдэг. ОХУ-ын хувьд Ярославль хот нь Хоккейн нийслэл гэж хэлж болно. Мэргэжлийн хоккейн багт орж тоглохыг мөрөөддөг хүүхэд бүр 9-р сургуульд ирж суралцдаг. Хэрэв тэд хоккей сайн тоглож сурвал нэг л өдөр гэхэд Оросын алдарт Локомотив багт орж тоглоно. Ярославльчууд хоккейчдоо дэмжиж ажилладаг. Тэд нараараа бахархдаг. 9-р сургууль бол уг нь нь жирийн ЕБС. Гэхдээ хоккейн хичээлийг энд түлхүү заадаг. Оросын алдарт тамирчид энэ сургуулиас төрөн гарсан. Хоккей тоглох дуртай хүүхдүүд хоккейноос болж хичээлээ таслах явдал их байсан учраас 20 жилийн өмнөөс уг ЕБС-ийн програмд хоккейг оруулжээ. Ноднингийн онгоцны ослоор нас барсан тоглогчдын ихэнх нь 9-р сургуулийг төгссөн тоглогчид. Тэдний хамгийн залуу нь дөнгөж 10 жилээ төгссөн 18 настай Максим Шувалов байжээ. 9-р сургуулийн сурагчад гадна доторгүй, тасралтгүй хоккейн сургуулилт хийж байна. Өөрөөр хэлбэл спортын сургалтаа нэмэгдүүлж, улам өргөжүүлж байна. Нэмэгдэл хоккейн хичээлийг Локомотив клуб санхүүжүүлдэг болсон. Хүүхдүүд ч маш олон цагаар хичээллэж байна. Дасгалжуулагч Александр Воронины ярьж байгаагаар хоккейчин болно гэдэг нь маш тэвчээр тэсвэр хатуужил шаардсан. Мөн сахилга баттай байх ёстой юм байна. Хамгийн гол нь багийн сахилга бат. Дасгалжуулагч Воронинуг нь хоккейчин байжээ. Гэхдээ локомотив багт тэнцэтлээ амжилт гаргаагүй юм байна. Гэхдээ тэрээр өөрөө тэнцээгүй ч өрөөлийг тэнцүүлэхээр чармайн ажиллаж байна. Локомотив хоккейн багийн тоглогчид харамсалтайгаар амиа алдсанаас хойш Ярославль хотын бүх дасгалжуулагчид илүү хариуцлагатай ажиллах болсон байна. Амиа алдагсдынхаа үйл хэргийг эргэн дурсахын тулдбяцхан хоккейчид Локомотив багт орж амжилт гаргах. Локомотив Ярославль гэсэн нэрийг дахин дэлхийд дахинд цуурайтуулах юм байна.
Shuum.mn
Shuum.mn