Дэлхийн нийт хүн амын 3/4 нь ямар нэг байдлаар гар утас ашиглаж байна. Гэсэн ч мэргэжлийн хүмүүсийн зөвлөж байгаагаар гар утас байнга ашиглах нь хүний эрүүл мэндэд хортой юм байна. Өөрөөр хэлбэл гар утас цахилгаан соронзон орон, түүний дотор цацраг идэвхит туяа цацруулж байдаг учир тархины хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг байна. Мэдрэлийн эмч Санжай Гуптагийн ярьж байгаагаар гар утаснаас ялгарч байгаа цацраг идэвхит туяа ионжоогүй байдаг. Харин рентген туяа юм уу, цөмийн урвалаас үүссэн цацраг ионжсон байдгаараа хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Тэгэхээр гар утаснаас ялгарах цацраг хүний биед шууд хоргүй ч аажмаар олон жилийн дараа хор учруулдаг байна.Өнгөрсөн 10 жилд хийсэн судалгаагаар гар утас хэрэглэх нь тархины хавдраар өвчлөх магадлалыг 2 дахин нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Гар утаснаас цацраг ялгарахаас гадна гар утас хэт халснаас дулаан үүсдэг. Энэ үүссэн дулаан хүний эрүүл мэндэд хортой. Эрдэмтдийн олж тогтоосноор гар утас ойр байгаа толгойн хэсэгт глюкоз буюу сахар ихээр ялгарч байдаг. Гар утсыг өргөнөөр хэрэглэдэг орны иргэдийн тархины хавдраар өвчилсөн байдал гар утас бага хэрэглэдэг ядуу буурай эсвэл хөгжиж байгаа орны иргэдээс даруй их байгааг нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага тогтоосон байна. Мөн тэдний үзэж байгаагаар утасны сүлжээ бага байх тусам цацрагийн ялгарах хэмжээ ихэсдэг байна. Тэгэхээр мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар гар утсаар ярихдаа чихэвч зүүж байх, эсвэл чихнээсээ доод тал нь 2-3 см зайтай барьж ярьж байх нь эрүүл мэндэд хоргүй юм байна. Мөн сүлжээ бага байх үед утсаар ярилгүй мессеж илгээж байх нь зохимжтой юм байна. Бага насны хүүхдүүд гар утас болон таблетаар тоглох нь их байдаг. Гэхдээ утасын сүлжээг салгасан эсвэл онгоцонд суухдаа сүлжээг унтраадаг тохируулга дээр нь тавьсан тохиолдолд тухайн гар утас хүний биед хоргүй. Өөрөөр хэлбэл сүлжээгүй бол гар утас хүний биед тийм ч хортой зүйл биш юм байна.
Shuum.mn
Shuum.mn