АНУ-ын байгаль орчин хамгаалах агентлагийн гаргасан судалгаагаар хүмүүс жилд олон зуун сая тонн гялгар уут хог дээр хаягддаг. Органик биш хаягдал байгальд шингэдэггүй учир байгаль орчин ихээр бохирдуулдаг. Харин Аргентины Буэнос Айресийн Их Сургуулийн эрдэмтэд байгаль хоргүй органик гялгар уут гарган авах туршилт хийж байна. Тэд эрдэнэ шиш болон Өмнөд Америкийн касава нэртэй хүнсний ногооны хальснаас биогялгар уут гарган авч байна. Профессор Силвиа Гояанесийн ярьж байгаагаар шинээр гаргаж авсан гялгар уутны зузаан хүний үснээс 50 мянга дахин нимгэн. Илүү бат бөх юм байна. Мөн байгальд шингэдэг органик бодис учир байгаль орчин бохирдуулахгүй. Харин судлаач Норма Дакорсогийн ярьж байгаагаар био гялгар уут нь 1.5 жилиуйн дотор бүрэн задарч дуусч байгальд шингэдэг байна. Мөн шинээр гаргаж авсан материалыг түрхэц байдлаар ашиглаж болж байна. Био шингэнийг хүнсний бүтээгдэхүүнд түрхэж өгснөөр хүнс хатахгүй шинэ байдлаа хадгалж байна. Эрдэмтэд илүү бат бөх био органик гялгар уут гарган авахаар ажиллаж байна. Тэдний зорилго байгальд хоргүй бүтээгдэхүүн гарган авах.
Shuum.mn
Shuum.mn