logo
Умард солонгосын парламентын ээлжит чуулган боллоо

Умард солонгосын парламентын ээлжит чуулган боллоо

2012/10/04
Умард Сологосын парламентын ээлжит чуулган боллоо. Гэхдээ парламентын гишүүд эдийн засгийн шинэчлэлтийн талаар ямарваа зүйл дурьдсангүй. Анхдугаар чуулган хамгийн сүүлд их удирдагч Ким Чен Ирийг таалал төгссөний дараа ирээдүйн удирдагчийг сонгохын тулд 4 сард хуралдаж байсан. Ажилглагчдын үзэж байгаагаар Умард Солонгосын Ардын дээд хурал 1 жилд 2 удаа хуралдаж байгаагүй юм байна. 3-р Ким Хятадын бизнесмэнүүдээс дэмжлэг авхаар чармайн ажиллаж байгаа. Гэсэн ч Дундад улсын бизнесмэнүүд Умард Солонгостой эрсдэлтэй наймаа хийж байна гэж шүүмжлүүлээд байгаа. Умардын удирдагч Ким Чен Ун хичээлийн шинэ жилийн сурах хугацааг нэмэгдүүлсэн. Үүгээрээ тэрээр Умардын ирээдүй болсон хүүхдүүдэд илүү их сурч эрмэлзэх боломж олгож байна гэж харагдаж байна. Умард Сологосчууд парламентын ээлжит чуулганаараа шинэ дарга нарыг томилсон байна. Мөн  санхүүгийн дэд хорооны даргыг сольсон байна.  Гэхдээ эдийн засгийн ямарваа нэгэн шинэчлэлт болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарц, ургацыг нэмэгдүүлэх талаар дурьдагдаагүй байна. Умард Солонгос нь бүс нутагтаа цөмийн зэвсэг бүхий нөлөө ихтэй улс. Цөмийн зэвсгийн амбицаасаа болж барууны улсуудад гадуурхагдсан. Олон улсын судлаачдын үзэж байгаагаар Умардын хүн амын 3 хүний нэг нь ямар нэг байдлаар хоол тэжээлийн дутагдалтай амьдардаг байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш