logo
Далайн ёроолд хүчилтөрөгч үүсгэгч 1.5 сая амьд биет байдаг

Далайн ёроолд хүчилтөрөгч үүсгэгч 1.5 сая амьд биет байдаг

2012/10/04
Далай тэгисийн усыг микроскопоор томруулж харахад амьд биетэд хэрэгтэй хүчилтөрөгчийг ялгаруулж, нүүрс хүчлийн хийг задалж байдаг маш олон төрлийн бичил биетэн байдаг. АНУ-ын Тара экспедицийн эрдэмтэн Крис Боулер далай тэнгисийн усны биологийн төрөл зүйлийн өөрчлөлтийг судлах зорилгоор 112 мянган км аялж, далайн ёроолоос 30 мянга орчим амьтны дээж авсан байна. Тэдний үзэж байгаагаар далайн ёроолд хүн төрөлхтний тооцож байснаас даруй 2 дахин их буюу 1.5 сая орчим төрлийн планктон буюу хөвөгч биетэн байдаг юм байна. Эрдэмтэд зөвхөн хөвөгч биетүүдийг судлахаас гадна. Тэдний физиологи болон химийн найрлага, амьдрах орчин, мөн биеийн ДНХ-гийн бүтцийг судалж байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар 1 эст биетүүд 200 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд одоогийн амьд биетүүд үүсч хөгжихөд нөлөөлсөн юм байна. Тэдний үзэж үзэж байгаагаар далай тэнгисийн уснаас үүсч байгаа нийт хүчилтөрөгчийн бараг тал хувийг диатом буюу 2 эст замаг үүсгэдэг юм байна. Өөрөөр хэлбэл далайн усанд амьдардаг хөвөгч бичилбиетүүд бидний амьсгалж байгаа хүчилтөрөгчийг үүсгэгч тропикийн ойн модноос дутуугүй үүрэгтэйг тэд тогтоожээ. Дэлхийн дулаарал, байгаль орчны бохирдлын эсрэг тэмцэхэд далайн хөвөгч биетүүдийн үүрэг багагүй байдаг байна. Эрдэмтэн Крис Боулерийн үзэж байгаагаар далайд амьдрах планктонууд нь нүүрсхүчлийн хийг багасгах, дэлхийн дулаарлын эсрэг тэмцэхэд чухал үүрэгтэй амьд биетүүд юм байна. Далайн тэнгисийн усны нүүрстөрөгч болон хүчлийн хэмжээг ирээдүйд хэр нэмэгдэхийг одоохондоо тодорхойлох боломжгүй байгаа. Гэсэн ч далайн ус нэмж бохирдсоор байгаа.Тэдний планктоны судалгаа нь хүчилтөрөгч үүсгэгч бичил биетүүдийг судалж, дэлхийн дулаарлыг шийдвэрлэх алхам болж магадгүй юм байна.  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш