«Амьтны эрх хамгаалах сан», «Үндэсний мал эмнэлгийн холбоо»-ноос сүүлийн гурван жилд явуулсан судалгаагаар жил бүр улсын хэмжээгээр 340 гаруй том жижиг уралдаан наадам болдог бөгөөд сумын наадмаар 1-2 морь, аймгийн наадмаар 3-4 морь, улсын наадмаар 15-18 морьд уяа сойлгын алдаа, элдэв бэртэл гэмтэл, өвчин эмгэг багтраанаас болж уралдааны замд болон дараа нь эрсддэг байна. Нэг зун л гэхэд 720-750 хүлэг морьд наадамчин олныг баясгахын төлөө амьсгал хураадаг харуусмаар тооцоо гаржээ. Иймээс эдгээр байгууллагаас уяачид, унаач хүүхэд, мал эмнэлэг, малын эмч нарт хандан зөвлөмж анхааруулгыг гаргажээ. Үүнд уралдааны замд морь ядарч хэт эрт суувал замаас нь татуулах, газар чийгтэй нойтон үед үлийг тойрч гаргахыг унаач хүүхдэд захиж зөвлөх, морины биед муугаар нөлөөлөх хүч тамир оруулах элдэв эм тариа хэрэглэхгүй байх, хадуурдаг морины нүдийг боож таглахгүй байх, автомашин мотоциклоор хөөхгүй байх, уяа сойлго нь таараагүй гэмтсэн байж болзошгүй морийг эмчид үзүүлэхийг анхааруулж байна. С.Ганцэцэг