Одоогоос хагас зууны өмнө эелдэг боловсон, хашир туршлагатай тусгай ажилтны тухай өгүүлдэг, адал явдалтай кино дэлгэцэнд гарсан нь Жэймс Бонд байсан юм. Энэ цувралын анхны анги дэлгэцэнд амилсны 50 жилийн ойг тохиолдуулан Лондон дахь Кристис дуудлага худалдааны газар Бондтой холбоотой эд зүйлсийг дуудлагаар худалдаж байна. Есдүгээр сарын 28-наас 10-р сарын наймны хооронд үргэлжлэх дуудлага худалдааны үеэр 40 гаруй эд зүйлсийг онлайнаар үнэ хаялцуулах бол бусад 10 эд зүйлсийг 10-р сарын таванд зохион байгуулах тусгай дуудлага худалдаагаар зарах гэнэ. Эдгээрээс хамгийн үнэтэй нь “Quantum of Solace” ангид Даниэл Крэйгийн унадаг "Aston Martin" машин юм байна. Энэ машин 160.000-230.000 ам.доллараар үнэлэгджээ.
Кристис дуудлага худалдааны газрын захирал Николет Томкинсон ярихдаа "Dr No-ээс эхлээд Skyfall хүртэл 23 анги тус бүртэй холбоотой нэг нэг эд зүйлсийг худалдана. Бондын эд хэрэглэлүүдээс гадна түүний бүсгүйчүүд болон дайснуудтай нь холбоотой эд зүйлс цөм багтсан байгаа" гэжээ.
Дуудлага худалдаанаас олсон орлогыг буяны байгууллагуудад хандивлах юм байна. Бондын анхны анги одоогоос 50 жилийн өмнө буюу 1962 оны 10-р сарын таванд "Dr No" нэртэйгээр гарч байсан билээ. Түүнээс хойш нийт 23 анги гарсан бөгөөд Бондын цуврал дэлхийн театруудааас нийтдээ гурван тэрбум гаруй фунтын орлого олжээ. 23 ангид тусгай ажилтан Жэймс Бондын дүрийг зургаан өөр жүжигчин бүтээсэн байна.
Бондын цувралын амжилт олсон нэг нууц нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр кинонд өөрчлөлтүүдийг байнга тусгаж байсантай холбоотой ажээ.
Э.АМАР