Дэлхийн утга зохиолын ноён оргил У.Шекспирийн “Гамлет” жүжгийн эмэгтэй гол дүр Офелиягийн дүрийн шалгаруулалт болж, жүжигчин Б.Ганчимэг ялалт байгуулжээ. Шалгаруулалтаар нэг ялагч тодрох байсан ч шүүгчдийн саналаар Д.Ганцэцэгийг орлон тоглогчоор сонгов. Ингэснээр тэд тус жүжигт давхар тоглох эрхтэй болж байгаа юм. Тус дүрд УДЭТ-ийн жүжигчин Н.Баярмаа, М.Тогтохжаргал, Г.Отгонцэцэг, Д.Ганцэцэг, Т.Хулан, Б.Одончимэг, Н.Цэнгэлжаргал, А.Ганчимэг ХБНГУ-ын урлагийн сургууль төгссөн чөлөөт уран бүтээлч Г.Ариунболор нар өрсөлдсөн юм. Оролцогчид Офелиягийн галзуурдаг хэсгийг сонгосон аж. Энэ нь тухайн жүжигчний ур чадварыг илүү шаарддаг тул ийн сонгосон байна. Шүүгчээр тус театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, ассент найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Б.Ганхуяг, бүжиг дэглээч Х.Төгсөө, нарийн бичгийн дарга Р.Оюунтөгс нар томилогдсон байжээ.