Анх 1996 онд нээлтээ хийж байсан “Алтан ураг” бүжгэн жүжгийг тайзнаа дахин энэ сарын 13, 14-ны өдрүүдэд тоглохоор болсон байна. Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэсэн энэхүү бүжгэн жүжигт Тэмүүжин анд Жамуха, эцэг Тоорил хааны дэмжлэгтэйгээр Мэргэдэд булаалгасан Бөртэг буцаан авч улмаар Их монгол улсаа байгуулсныг хүртэлх үйл явдлыг бүжгийн хэлээр харуулах аж. Гол дүр болох Тэмүүжинд бүжиг дэглээч Х.Хашхүү, Жамухад СТА А.Даваахүү, Бөртэд Н.Мөрөн, Тоорил хаанд Д.Эрхбилгүүн, Хуагчин хатанд МУГЖ Ш.Одонтуяа нар тус тус тогложээ. Харин найруулан дэглэгчээр Төрийн соёрхолт,Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар ажилласан байна.