Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг дуучин, жүжигчин, загвар өмсөгч Мерилин Монро хорвоог орхисноос хойш хагас зуун жил өнгөрчээ. Үзэсгэлэн гоо төрх, ялдам, тачаангуй дүр төрхөөрөө сэтгэлд мөнхөрсөн түүний таалал төгссөний 50 жилийн ойн өдөр ээлжит дуудлага худалдаа зохион байгуулжээ. Түүгээр Монрогийн хэрэглэж байсан улаан торгомсог материалтай, өдөөр чимэглэсэн гар цүнх 25428 ам.доллараар зарагдсан байна.