logo
Дамаск Анкара хоёр тэсвэр тэвчээртэй байх ёстой

Дамаск Анкара хоёр тэсвэр тэвчээртэй байх ёстой

2012/10/05

Сири-туркийн хил дээр байлдааны ажиллагаа явуулж эхлэх үү? 10-р сарын гуравны будлиан бүс нутаг даяар дайн дэгдээх уршигтай болох уу? Зэрэг асуудалд хариулахыг одоо улс төрч, улс төр судлаачид оролдож байна.

Сирийн нутаг дэвсгэрээс харвасан сум 10-р сарын 3-ны орой Түркийн зүүн-өмнөд Шанлыурфа мужийн Акчакалад тусч тэсрэв. Үүний улмаас таван хүн түүний дотор нэгэн эх гурван хүүхэдтэйгээ хамт амь үрэгджээ. Энэ нь сирийн талын буудлагын уршгаар түркийн иргэд амь үрэгдсэн анхны будлиан билээ. Үүний хариуд Түрк гал нээсэн сирийн нутгийг их буугаар буудав. Түркийн арми радарын тусламжтайгаар чухам хаанас буудсныг тогтоов.

Сирийн засгийн газрын цэрэг түркийн нутаг дэвсгэрийг буудсан. Юу гэвэл ийнхүү буудах зэвсэг Башар Асадын засгийн газрыг түлхэн унагахыг оролдож байгаа босогчдод байхгүй гэж түркийн ба америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэж байна. Гэвч ийн мэдээлийг лавтай үнэн хээмэн үзэж үл болно. Будлианыг мөрдөн байцааж байна гэж сирийн эрх баригчид мэдэгдэв.

Сири-түркийн хилийн байдал улам түгшүүртэй болж байна. Бүгд Брюссель дэх НАТО-гийн Төв байранд хандаж байна. Түркийн эвслийн холбоотнууд яах бол?

Турк-сирийн хилийн будлиан дайн дэгдээхэд хүргэхгүй гэж «ОДХ» радиогийн шинжээч, түркийг судлагч Станислав Тарасов үзэж байна. Тэрээр хэлэхдээ : «Миний бодоход Брюссель сирийн мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохгүй. Түрк улсаас НҮБ-ын АЗ-д хандан нутаг дэвсгэрий нь сирийн талаас их буугаар будсантай холбогдуулан зохих арга эхэмжээ авах хүсэлт тавьсан явдлыг нэг агуулгаар тайлбарлаж болохгүй.

Сирийн чөлөөт арми гэгчийн штаб саяхан болтол Түркийн нутаг дэвсгэрт байж, Сирид сөрөг хүчний байлдааны ажиллагааг уялдуулан зохицуулж, босогчид түркийн хил орчмын нутагт амарч, эмчилгээ хийлгэж, зэвсэгт ажиллагааны бэлтгэл саяхан болтол хийж байсныг нийтээр мэднэ. Иймээс сөрөг хүчинтэй сүлбэлдэж байна гэж Дамаск Анкараг нэг бүс удаа зэмлэсэн билээ.

Тэр ч байтугай олон улсын эрх зүйн үүднээс Сири улс өөрий нь эсрэг түрэмгийлэлд туслаж байна гэж Анкараг зэмлэж, сөрөг хүчний баазуудад сэргийлэх цохилт өгч чадах байсан. Түрк улсаас Иракийн нутаг дэвсгэрт байгаа Курдын ажилчны намын зэвсэгт этгээдүүдэд ийн цохилт өгч байна шуу. Гэвч Дамаск ийн ажиллагаа явуулаагүй Сири-түркийн зэвсэгт мөргөлдөөн өдөөхийг оролдож байгаа хүчин бүс нутаг ба түүний чанадад байгааг Дамаск ойлгож байна. Түркийн цэргийн сур хүч Сирийнхээс нэлээд давуу юм. Түрк байдлыг даамжруулах гээгүйг харуулсан шинж тэмдэг мэдрэсэн» гэв.

Сири-түркийн хилийн будлианыг обьектив үүднээс мөрдөн байцпаахыг Орос улс уриалж байна. Өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич энэ тухай мэдэгдэв. «Будлианы учир шалтгааныг бүрэн илрүүлж, обьектив үүднээс үнэлэх хэрэгтэй гэж үзэж байна. Ийн аюултай хэрэг явдал давтагдахаас сэрэмжлэх зорилгоро бололцоолтой бүхнийг хийх хэрэгтэй» гэж тэрээр онцлов. Москва хоёр талд хандан бие биеийнхээ нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хөдөлбөргүй даган мөрдөхийг уриалав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш