logo
Өнөөдөр Туркийн парламент Сирид цөмрөн орох асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр Туркийн парламент Сирид цөмрөн орох асуудлыг хэлэлцэнэ

2012/10/05
Өнөөдөр Түркийн парламент Сирид цөмрөн орох зөвшөөрөл түркийн армид өгөх хуулийн төслийг авч үзэж хэлэлцэх тухай түркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлан мэдээллээ. Урьд шөнө Түркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган ГХЯ-ны тэргүүн Ахмет Давутоглу, армийн жанжин штабын дарга Нежет Озел, хууль зүйн сайд Садуллах Эргин нартай яаралтай зөвлөлгөөн хийлгэв. Энэ хуулийн теслийг Хойд Иракад курдын салан тусгаарлагчдын бүлэглэлүүдийн эсрэг ажиллагаа явуулахыг түркийн армид зөвшөөрсэн «Түркийн чанадад явуулах ажиллагааны тухай» хуульд хавсаргана гэж ДПА агентлагаас мэдээллээ. Өчигдөр сирийн нутаг дэвсгэрээс Түркийн өмнөд Акчакала сууринг буудсны улмаас түркийн таван иргэн амь үрэгдэв. Түрк улс Сири хямралт байдлаас орсноос хойш сирийн нутаг дэвсгэрийг хариуд анх удаа буудав. Брюссельд Түркийн шаардлагаар НАТО-гийн зөвлөлийн хуралдааныг яаралтай зарлан хуралдуулав. Хуралдаанд оролцогчид Сири түркийн нутаг дэвсгэрийг буудсныг буруушаагаад энэ нь « олон улсын эрх зүйг бүдүүлгээр зөрчсэн хэрэг» хэмээн үзсэн байна. НАТО-гийн гишүүн орнуудын төлөөлөгчид хүмүүс амь үрэгдсэнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлж, буудлагын хариуд түркийн талаас дэнсэлж цэгнэсэн арга хэмжээ авсныг санал нэгтэй дэмжсэн гэж эвслийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүнчлэн Түркийн эрх баригчид «Сирийн түрэмгийллийг зогсоох зорилгоор» шаардлагатай арга хэмжээ авахыг НҮБ-ын АЗ-өөс шаардав. НАТО, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар түрк-сирийн хилийн будлианыг бурушаав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун сирийн эрх баригчдад хандан херш улсын нутаг дэвсгэрийн бурэн бутэн байдлыг зерчихгуй байхыг уриалав. Өөрийн хариуд сирийн эрх баригчид амь үрэгдэсдийн гэр бүлийн гишүүдэд эмгэнэл илэрхийлээд, чухам хэн түркийн сууринг буудсныг илрүүлэхээр мөрдөн байцаах ажиллагаа явуулна гэж батлан илэрхийлжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш