logo
Кристен Стюарт зурган дээр сайхан гардаг нууцаасаа хуваалцав

Кристен Стюарт зурган дээр сайхан гардаг нууцаасаа хуваалцав

2012/10/05
Гудамжинд явж байхдаа ч, улаан хивсний ёслолд оролцож байхдаа ч зурган дээр сайхан гардаг Холливүдийн алдартай эмэгтэйчүүдийг нэрлэ гэвэл Кристен Стюарт хамгийн түрүүнд таны санаанд орж ирэхгүй байж магад. Учир нь "Бүрэнхий" киноны од, 22 настай жүжигчин жирийн үед пүүз, жинс зэрэг энгийн хувцас өмсөх нь элбэг. Гэхдээ тэрээр тэр бүр инээмсэглээд байдаггүй ч улаан хивсний ёслол дээр маш дэгжин, загварлаг хувцаслаж чаддаг билээ.
Стюарт шилдэг "фотомодель" биш байж магадгүй ч "Refinery 29" хэмээх загварын сайтад ярилцлага өгөх үеэрээ зурган дээр сайхан гардаг нууцаасаа хуваалцжээ. Тэрээр "Миний бодлоор өмсөж буй хувцас чинь танд таалагдах нь хамийн чухал. Гэхдээ бодит байдал дээр зураг авахуулахад надад тийм ч таатай байдаггүй. Сайхан зураг авахуулах нууц нь үүнийг хийх тодорхой шалтгаантай байх явдал" хэмээн ярьсан байна. Мөн тэрээр зурагчдын өмнө "пооз" авахад эвгүй байдгаа ч нуугаагүй байна.
Стюарт зурагчдын нүдэнд өртөхийг хүсдэггүй учраас жирийн үед гадуур гарахдаа энгийн хувцас өмсдөг гэдгээ хэлжээ. Гэхдээ тэрээр жинс, футболкоос татгалзаж, илүү дэгжин хувцаслах бодолтой байгаа тухайгаа ч мөн ярьсан байна.
"Бүрэнхий" киноны сүүлийн ангийн нээлт 11-р сарын 16-нд болохоос өмнө  Стюарт улаан хивсний ёслолуудад оролцож, цөөнгүй удаа олны өмнө гарах болно. 

Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш