logo
Өдрийн цагаар дугхийх нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг

Өдрийн цагаар дугхийх нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг

2012/10/06
Ямар ч хүн маш их ачаалалтай ажилласны улмаас ядарч туйлдсан үедээ аяга кофе уугаад ядаргаагаа тайлж чадахгүй. Тэгвэл Чилийн нийслэл Сантьяго хотын төвд байрлах нэгэн буудалд ирсэн үйлчлүүлэгчид ажиллах эрч хүчээ эргүүлэн авдаг байна.
Испаниар "Mi Espacio" буюу "Миний Орон Зай" зочид буудалд ирсэн Чиличүүд өдрийн цагаар дугхийж, массаж хийлгэхийн зэрэгцээ бусад эмчилгээ сувилгаанд хамрагдан ажлын эрч хүчээ сэлбэж, сайн амарч авах боломжтой. "Миний Орон Зай" зочид буудал Чилийн нийслэлд анх удаа ийм төрлийн үйлчилгээг нэвтрүүлжээ.
Зочид буудлын эзэн Карин Ширмер ярихдаа "Эхэндээ манайд цөөн хүн ирдэг байсан. Харин одоо өдөрт манай буудлаар 10 гаруй хүн үйлчлүүлдэг болсон. Үнэнийг хэлэхэд хүмүүс манай үйлчилгээг талархан хүлээж авсан" гэжээ.
Үйлчлүүлэгчид 30-45 минут дугхийх нь бүтээлчээр ажиллах эрч хүчээ дахин олж авахад тустай ажээ. Энэ үйлчилгээний хөлс нь ойролцоогоор 10 доллар юм байна. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг зочид буудлууд Чилээс гадна Америк, Япон, Австрали болон Аргентинд байдаг юм.
Сиэста буюу үдийн цагаар амрах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэдэг нь зарим судалгааны дүнгээс харагдаж байна.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш